Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжээд дөрвөн сар болж байгаа бөгөөд зарим эерэг өөрчлөлт гарсан байна. Өнгөрсөн сарын 31-ны байдлаар зам тээврийн хэрэгслийн дуудлага 12.1 хувиар буурж, нийт бүртгэгдсэн осол 11.7 хувь, хүн гэмтсэн осол 26.8 хувь, зам тээврийн ослоо нас барсан тохиолдол 22.6 хувиар буурсан ахиц гарчээ.

Энэ дундаас иргэд суудлын бүсээ зүүж хэвшдэг болсноор хүн гэмтсэн осол 26.8 хувиар буурсан нь эрдэнэт хүний амь нас аврагдах болжээ.

Гэвч жолооч орон нутгийн замыг хурдны зам шиг давхидагаас зам тээврийн ослын тоо буурахгүй байгаа юм. Орон нутгийн замд бага оврын суудлын тэрэг 80 км цагаас дээш явахыг хориглодог аж. Түүнчлэн орон нутгийн замын цагдаа нарт шинэ шалгах төхөөрөмжийг ирэх оноос хангахаар болсон гэнэ.

Мөн ирэх оны ихээр нэгдсэн мэдээллийн санг бий болгосноор торгуулиа төлөөгүй байгаа жолооч нарт хариуцлага тооцож эхлэх гэнэ. Мөн зөрчлийн оноог ирэх оноос хэрэгжүүлэхээр болж байгаа юм. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд явган зорчигчийг торгох заалт орсон ч гэвч одоогоор хэрэгжиж эхлэээгүй байгаа юм. Энэ асуудалд Замын цагдаагийн байгууллагаас ирэх онооос замын цагдаагийн шалгах төхөөрөмжинд хурууны хээ уншуулах программыг суулгаснаар хөдөлгөөнд саад учруулсан явган зорчигчийг торгоно. Явган зорчигчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх мөнгө дүнгийн 5 хувиас дээш мөнгө дүнгээр торгох гэнэ.

Шинэ хууль хэрэгжсэнээр зөвхөн жолоочид хариуцлага үүрүүлдэг байсан тогтолцоо үгүй болсон юм. Жишээлбэл, зам засах нэрийдлээр жолооч нарт буруу тэмдэг тэмдэглэгээ тавьсан, барилга барихдаа явган зорчигч явах зам, автомашин тавих зогсоол зэргийг шийдээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлж арга хэмжээ авдаг болжээ. Есдүгээр сарын 1-нээс хойш гэхэд иймэрхүү зөрчил гаргасан 266 аж ахуйн нэгжид хариуцлага тооцсон байх юм.

Дээрх үзүүлтүүд буурч байгаа ч хангалттай хэмжээнд буурсан гэж ойлгож болохгүй. Оны эхний 11 сарын байдлаар зам тээврийн ослоор 156 хүн нас барж, 5287 хүн биенийхээ аль нэг хэсэгт гэмтэл авсан байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зам тээврийн ослоо нас барсан тохиолдолд 9.9 хувиар өсжээ.

Т.Буянаа