Өнгөрсөн онд Өмнөд Хятадад зохиогдсон Олон улсын супер модель шалгаруулах тэмцээнээс “Азийн топ модель” өргөмжлөлийг хүртсэн загвар өмсөгч О.Ариунзулын хувийн зургуудаас толилуулж байна.

Дуучин Амархүүгийн найз бүсгүй хэмээн сайтуудын нүүрэнд гарах болсон тэрээр 1992 онд Дорнод аймагт төржээ.  Хэрлэн сумын 1-р сургуулийг 2010 онд төгсөн одоо ХУИС-д суралцаж байгаа юм. Түүнчлэн “Шилмэл загварын ордон”-ы гэрээт загвар өмсөгчөөр ажилладаг.

Түүний амжилтын гараа 2007 оноос эхэлж, Аймгийн Үнсгэлжин тэмцээний “Өсөх ирээдүйтэй шилдэг загвар өмсөгч”,2008 оны Аймгийн Шилдэг загвар өмсөгчөөр шалгарч байжээ. Мөн 2010 онд Монгол Туургатны хувцас загварын наадмын “Шилдэг эмэгтэй загвар өмсөгч”, өнгөрсөн жилийн “ГОЁЛ” наадмаар “Грундинг” брэндийн нүүр царай, 2012 онд Монгол Туургатны Гоо Бүсгүй шалгаруулах тэмцээний ТОП 10 моделийн нэг зэрэг олон шагнал өргөмжлөлийг хүртсэн байна.

 



























































 

http://www.facebook.com/ariunzul.oyunbaatar