Дэлгэрэнгүй мэдээллийг “UB лавлах 1617”-с лавлана уу.
08 сарын 23-ны өдрийн зурхай
Өдрийн өнгө
    Билгийн тооллын 18. Могойг хүлээгч одтой цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 06:05 минутанд мандан 19:55 минутанд жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрүүлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Халуун эгэх улирал 08:11 минутанд эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Хонины орд
Таны дотны хэн нэг нь эвлэрч чадамгүй мэдээ дуулгаж сандралд оруулна. Сэтгэл хөдлөлдөө бүү авт. Зөв шийдвэр гаргахад саад болно. Нөхцөл байдлаа өөрчилж байх нь ашигтай. Өөрийн захирагсаддаа хайрын урьдчилсан мэдрэмжээ бэлэглэнэ. Гэхдээ сарын эцсийг энэ ордны төлөөлөгчид эргэлзэл, тээнэгэлзээнд өнгөрүүлж болзошгүй. Ямар ч тохиолдолд хайр дурлалд "хэзээ ч" гэдэг үгийг бүү хэрэглэж бай. Оройд зугаацаж цэнгэх боломж өөртөө олгож бай.
Үхрийн орд
    Завгүй өдөр. Амьдралд бүх зүйлс эрс өөрчлөгдөнө. Бүх зүйлсийн төлөө тулалдан тэмцэх цаг үе. Бардам бусдаас дэмжлэг тусламж авахгүй гэсэн үзэл одоо хэрэг болохгүй. Бүх зүйлд туйлын анхааралтай ханд. Хэлэх үгээ цэгнэ. Няцашгүй байдлаараа бүү бардамна. Хайрын болзоо найз нартайгаа уулзах уулзалт тань гайхалтай сайхан байх болно. Банк санхүүгийн байгууллагуудаар орох ажлаа бүү хойш нь тавь. Хүмүүстэй харилцахдаа уян хатан бай.
Ихрийн орд
    Хувирамтгай өдөр. Та завгүй байж албан тушаалтнуудын төлөө гүйж эрч хүчээ дэмий үрэх ч их зүйл хийж чадахгүй. Хэрэв хийх ажил их байвал ойр зуур хийх ажлаа амжуулж, ажлаа гүйцэтгахийн төлөө гүй, хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж чухлаас нь эхлэ. Зарим ихрүүдэд сурах, шалгалтанд бэлдэхэд хэцүү байх ч цаг гаргаж анхаарлаа төвлөрүүл. Бусдад зарцуулах долоо хоногийн амралтын өдрүүдийн цагаа телөвлөж, найрсаг дотно байдлыг эрэлхийл. Ганц бие залуус анхны дурлалтайгаа учирна. Салсан эрчүүд дахин харьцаагаа сэргээнэ.
Мэлхийн орд
    Маш муу өдөр. Хувь заяа танаас дахин хүндхэн сорилт авах гэж байна. Амьдралын эрч хүч сул байгаа нь таны ажиллах чадварт муугаар нелөөлж уур бухимдлыг төрүүлэх болно. Тань руу чиглэсэн шүүмжлэл нөхцөл байдлыг улам хүндрүүлж ажил дээрх уур амьсгалыг эвдэх бололтой. Гэхдээ аливаад бодитойгоор ханддаг хар буруу санадаггүй сэтгэл тань харилцааг буцаагаад хэвийн байдалдаа ороход тусална. Эсрэг хүйстэнтэйгээ харилцахад хүндрэлтэй байна.
Арслангийн орд
    Бүтээлч үйл ажиллагаагаа идэвхжүүлэхэд сайн өдөр. Од гарагсын ивээл таны ажил хэрэгт таатай нөлөө үзүүлэх бололтой. Тэвчээртэй байж, сэтгэл хөдлөлөө хяна. Хариуцлагаа ухамсарласан байдал, сайхан сэтгэл, нийтэч зан тань өнөөдрийн бүхий л үйл ажиллагаанд хөшүүрэг болж өгөх бололтой. Итгэлтэй нөхрийн тус дэм болон зөвлөгөөг авч магадгүй байна..
Охины орд
Урамтай өдөр. Сэтгэл хөдлөл ихтэй байгаа бөгөөд таны хүсэл тэмүүлэлийг өдөөх хэн ч бай таны эрч хүчтэйг хараад гайхах болно. Гэхдээ таны ажлын газарт болон олон нийтийн газарт бий болсон харилцаа хэт хөөрөлд автах аюул байна. Толгойгоо сэтгэл зүрхэндээ бүү захируул. Аялал зугаалга хийх боломжтой байгаа ч, жолоо барих үедээ болгоомжтой байгаарай. Одоо хэлэхээсээ илүү хийх нь таны санааг бодит болгоно. Өөрийнхөө хэл амыг хянаарай.
Жинлүүрийн орд
Зорилгодоо амжилттай хүрэхэд тань тусламж хэрэгтэй бол таныг дэмжиж, туслаж чадах хүмүүстэй эргэлзэлгүй харьцаа тогтоох гэж оролд. Шинээр ирж буй ажилтантай ирээдүйд хайр дурлалын асуудал өрнүүлж магадгүй. Бие сэтгэлийн тэнхээ барагдан хэн нэгний итгэлийг хөсөрдүүлж, итгэл даах чанараа сүйтгэх нь тийм ч таатай зүйл биш. Учир нь та хугацаанд нь амжиж чадахгүй. Амьдрал бол тэнцвэрийн тухай ойлголт юм. Анхааралтай байгаарай. Өгөөмөр зан тань эрүүл ухааныг тань давж магадгүй. Хонжворт сугалаа худалдаж ав. Зүгээр л аз таарч магадгүй.
Хилэнцийн орд
    Тайван байх өдөр. Гэртээ ч бай, ажил дээр ч бай маш сэтгэлийн тэнхээтэй бай. Магадгүй, та өнөөдөр маш сонирхолтой шинэ уулзалтанд ч уригдсан байж болох юм. Бизнесийн үйл хэрэгт сэтгэл гарга. Тайван байхын тулд номны санд орж ном унших ч юм уу, эсвэл амьдралаа өөд нь татах зөв арга зам.
Нумын орд
Оюуны чадвар шаардсан аливаа ажлыг энэ өдөр хийх нь тааламжтай . Шалгалт өгч буй оюутнууд мэдээллээ хурдан санаж чадна. Амжилтанд хүрэхийг хүсэгч нумынхан овсгоотой зангийнхаа ачаар ашигтай зүйлд хүргэх үүд хаалгыг нээж чадна. Таны уран илтгэх чадвар олныг алмайруулна. Хүнд нөхцөл байдал асуудалдаа шийдэмгий байж чадна. Та мөнгөө хайртдаа үрэх нь харилцаа холбоо тогтвортой болоход тустай.
Матарын орд
Магадгүй та найзтайгаа нэг болж хамтран ажиллаж ажлын цагаа өөрийнхөө бололцоонд тааруулан сонгож магадгүй. Ганц бие матрынхан шинэ болзоонд явахаар дурлана. Уур хилэн болон сэтгэлийн хөдлөл нь ямарваа нэгэн зүйлд хүргэнэ. Дурлалын асуудал дээр сэтгэл хөдлөн бодлогогүй байна. Мөн энэ өдөр бол эмийн ургамал ногоогоо базааж авахад тохиромжтой. Аль болох эмийн хэрэглээгээ хязгаарлаж ургамалын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна.
Хумхын орд
Цог жавхаатай өдөр. Нар таны зөн совин, энэрэл нигүүсэл болон уян сэтгэлийг илэрхийлэгч далай ван гарагтай холбогдож байна. Таны зөн билэг, совин дээшилнэ. Та өөрийн сонирхлын бүлэгтэй нэгдсэнээр таны нэр хүнд өсч, хийх бүтээх урам зориг төрнө. Хэрэв цаг гарвал өөрийн амьдралаа нухацтай төлөвлөж, ирээдүйд явах ёстой зүг чигээ тодорхойлоорой.    
Загасны орд
    Давчуу өдөр. Бизнес эрхлэгч загаснуудын хувьд ажил хэргийн бага зэрэг саад тулгарна. Зарлагаа хяналтаас гаргахгүй байлга. Зар сурталчилгаа урамшууллын аргаар шинэ худалдан авагч үйлчлүүлэгчид татахаар хичээж байгаа чинь зарцуулалт өсч байгаагийн нэг шалтгаан байж болох юм. Амь бие эрх мэдлийн төлөө тэмцэл хоёрын зөрчилдөөн аюултай хэмжээнд хүрч байж болох юм. Ямар ч тэмцэлд зөвхөн нэг нь л ялдаг гэдгийг байнга санаж явах нь чухал. Хамтран ажиллах ба зөвшилцөх нь та хоёрыг хоёуланг нь өөрийгөө ялагчаар мэдрүүлэх илүү сайн арга зам байх болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг “UB лавлах 1617”-с лавлана уу.