Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Си Жиньпиний урилгаар энэ сарын 24-нөөё буюу маргаашнаас 25-ныг хүртэл БНХАУ-д төрийн айлчлал хийхээр болжээ. Түүнчлэн энэ сарын 26-наас 28-нд “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтад урилгаар оролцож, орон нутагт зочлох гэнэ.

Төрийн тэргүүн болсныхоо дараа Унгарын Будапешт хотноо зохион байгуулсан жүдогийн насанд хүрэгчдийндэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзэж, ОХУ-ын Владивостокт анхны ажлын айлчлал хийснийг эс тооцвол хилийн дээс алхаж, хоёр хөрштэйгөө хэлэлцээ хийгээгүй Ерөнхийлөгч Х.Баттулгын ээлжит маршрут нь АНУ байх тухай таамаг улс төрийн хүрээнд гарч л байв. Үүнийг баталсан гэлтэй Тамгын газрынх нь дарга З.Энхболд өнгөрсөн АНУ-д албан томилолт хийж зарим асуудлаар санал солилцож байсан удаатай. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга энэ онд багтаж хоёр хөрш болон гуравдагч хөршдөө айлчлахаар товлосныг дуулгасан нь өнгөрсөн жилийн өдийд. Тэгэхэд хоёр хөрш нь мэдээж ОХУ, Хятад, гуравдагч нь АНУ байх магадлал өндөрбайв.

Удтал албан айлчлал хийгээгүй Төрийн тэргүүн маань эдийн засаг, геополитикоороо дэлхийд тэргүүлэгч ихгүрний нэг БНХАУ-д ийн айлчлал хийх болсон нь мэдээж анхаарал татахуйц. Заавал очих, оролцох шаардлагагүй, хэмнэлт хийх нь чухал хэмээгээд НҮБ-ын хурлыг өнжиж байсантай харьцуулахад энэ бол мэдээж сайн мэдээ. Учир нь тэр дотоод улс төр гэхээсээ гадаад тавцанд Монгол Улсаа төлөөлж албан ёсны яриа хэлэлцээ хийх нь.

Гэхдээ эндээс хамгийн анхаарал татахуйц, олон арван хардлага, шүүмжлэл, эргэлзээ магадгүй ашиг сонирхлын зангилааг тайлах нь урд хөрш буюу Хятад хийх айлчлал. Төмөр зам, Тавантолгойгоос үүдсэн маргаан, Хятадыг үгүйсгэх талаасаа түүний хийх айлчлал дотооддоо төдийгүй гадаад тавцанд сонирхолтой сэдэв байж таарна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны дөрөвдүгээр сарын 10-13-ны хооронд БНХАУ-д хоёр дахь гадаад айлчлалаа хийсэн. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын хамаарал гэхээсээ Монгол Улсынтөсөвт экспортоос төвлөрүүлэх орлогоороо жин дардаг уул уурхай, нүүрсний томоохон хэрэглэгч нь БНХАУучир түүнийгээ хэрхэн үр ашигтайгаар нийлүүлэх нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын гол зорилгобайсан. Цаашлаад үе үеийн Засгийн газар, УИХ-ын цэц булаалдах талбар болж ирсэн Тавантолгойг хэрхэхталаар зарим үл ойлголцолд тэрбээр хэлэлцээ хийсэн.

Учир нь, БНСУ-д хийсэн айлчлалын үеэр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа тэрбээр “Тавантолгойн асуудал бол цэвэр манай дотоодын улс төрийн асуудал. БНХАУ бол Тавантолгойг хөдөлгөх бүрэн боломжтой бөгөөд сонирхож байгаа. Өнөөдөр Монгол Улс Тавантолгойн баялгаа БНХАУ руу л гаргана. Тиймээс бид тэдэнтэй хамтран ажиллах ёстой. Харин дотооддоо яаж ажиллах вэ гэдэгт хоёр хувилбар байна. Эхнийх нь Монголын үндэсний үйлдвэрлэгчид буюу компаниудыг оролцуулж хамтран ажиллах, хоёр дахь нь “Эрдэнэс Тавантолгой” БНХАУ-тай хамтран ажиллах. Үүнд бид улс төрийн шийдвэр гаргах ёстой. Эцсийн эцэст УИХ дээр очиж шийдэгдэнэ. Тийм учраас аль, аль талдаа ойлголцож энэ асуудлыг урагшлуулах нь чухал. Хүний өөрийн нам гэх шаардлага байхгүй. Тавантолгой хөдөлдгөөрөө хөдөлж байгаа. Бид нүүрсээ гаргадгаараа гаргаж байгаа. Монголчууд их азтай. Ийм том ордтой байна гэдэг бол аз шүү дээ. Бага зэргийн хүндрэл учирсан зүйл байгаа ч БНХАУ-ын талтай яриа хэлэлцээр хийж, цаашид илааршина гэж бодож байна” гэж байв. БНСУ-аас илэрхийлсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн байр суурь БНХАУ-д хийсэн айлчлалаар илүү тодорч, зарим талаараа баталгаажсан.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалаар энэ асуудал хэрхэх бол гэдэг нь цаг хугацааны асуудал болжбайна. Тэр Ерөнхий сайдынхаа байр суурь, бодлогыг Хятадад хийх айлчлалаараа дэмжих үү эсвэл сөрөх үүгэдэг нь айлчлалынх үр дүнгээс бүрэн хамаарна. Магадгүй салбарын сайд, УИХ-ын гишүүнээр ажиллажбайхдаа төмөр зам, Тавантолгойг цээжээрээ хамгаалж, тэр хэрээрээ нөлөөлж ирсэн түүний үзэл бодолЕрөнхийлөгч болсноор зөөлөрсөн ч байж мэднэ. Учир нь, Х.Баттулга өөрийнхөө, намынхаа төлөө бус нийтмонголчуудын эв нэгдлийг илэрхийлэгч, гадаад тавцанд төлөөлдөг болсон болохоор тэр шүү дээ.

Г.Сонор

www.24tsag.mn