Маш их агаарын бохирдолтой орчинд амьдарч буй хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ажил хийхээс зайлсхийж гэртээ бай!!!
2015/12/22
Жил болгоны өвөл болохоор “утаа”-гэгчтэй золгосоор удаж байна. Урин дулаан цаг ирэхээр утааг таг мартаж орхидог гэм биш зан болж орхисон.
Хүйтний эрч чангарах тусам утаа нэмэгдэж байгааг та анзаараа биз. Өнөөдөр өглөөний байдлаар Толгойт, Амгалан орчимд агаарын бохирдол маш их байна. Тодруулбал, Толгойт орчмын агаарын бохирдол байх ёстой хэмжээнээсээ хэд дахин их буюу маш их бохирдлын хэмжээг ч давжээ. Одоо 9.40 цагийн байдлаар 847-т хүрэв. Амгалан 592. Маш их бохирдолтой гарах хэмжээ нь 501+ гэж мэргэжилтнүүд тогтоож. Гэтэл энэ хоёр хэсэгт байх ёстой хэмжээнээс хэтэрч аюулын харанга дэлдэхээр байгааг анхаарах хэрэгтэй байна.
Ийм хорт утаагаар амьсгалж амьдарч байгаа иргэд яаж ханиад томуунаасаа салахгүй байхав. Цаашлаад эрүүл мэндээ золигт гаргаж байна гэсэн үг. Гэтэл төрд суугаа нөхдүүд амар жимэр суух болсон.
Тэгвэл маш их агаарын бохирдолтой орчинд амьдарч байгаа хүмүүст "Хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал авто зам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүх" хэрэгтэй гэж агаарын чанарын албанаас зөвлөж байна.
Ажил хийхгүй гэртээ суугаад байвал тэднийг хэн тэжээж амин зуулгыг нь залгуулах вэ??? иргэдээ хорт утаагаар амьсгалуулж уушиггүй болгож буй тэгсэн мөртлөө мэргэжилтнүүд нь гэртээ хүнд хүчир ажил хийхгүй гэртээ зүгээр сууж бай гэж зөвлөх нь ёс зүйнд нийцэхгүй байлтай. Адгийн наад зах нь хүүхэд, багачуудаа цэцэрлэг, сургуульд сургаж боловсрол олгох хэрэгтэй. Гэтэл маш их агаарын бохирдолтой гээд гэрээсээ гарахгүй байх уу . Зөвлөж, утаатай тэмцэж байгаа нь арай ч дээ хэмээн халаглахаас өөр яалтай.
Хотын агаарын бохирдол өдгөө стандартаас 2-7 дахин их байгааг агаарын чанарын албаны дарга нь хүртэл хэлдэг. Нэгэнтээ л утааг бууруулах гэж хүмүүс ажиллуулж бүхэл бүтэн агаарын чанарын алба байгуулчихаад дорвитой ажил өрнүүлэхгүй байгаа нь төвсийн мөнгийг хий салхинд хийсгэж байгаагаас өөрцгүй алхам.
Өдгөө утаагаа бууруулж чадахгүй гадны мэргэжилтнүүдээр хянуулах болсон бололтой. "Сөүл хотын дарга айлчлалын үеэр Улаанбаатар хотод бэлэглэсэн харуулыг гэр хорооллын дунд буюу Дамбадаржаад суурилуулна. Мэдээллийг нь бид Сөүл рүү явуулж, давхар хянуулах юм. Энэ сарын 15-17-нд БНСУ-ын мэргэжилтнүүд ирж, ашиглалтад оруулна. Үлдсэн нэг харуулыг ирэх оны гуравдугаар сард ЖАИКА-гийн шугамаар нийлүүлнэ. Ингэснээр утаа буурсан, буураагүй гэх маргаан илүү шинжлэх ухааны үндэстэй болох юм" гэж Ч.Батсайхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Шинжлэх ухааны үндэстэй болж утаа буурвал баярлах байна.
Толгойтын агаарын бохирдол нэг цагийн дараа 47-оор буурч 800 болов.
Амгаланд 592 байсан бол цагийн дараа 792 болж нэмэгдлээ.
Харин МҮОНРТ орчмын утаа нь бага зэрэг агаарын бохирдолтойд орж байлаа. Гэтэл цагийн дараа маш их бохирдолтой болов.
Зочин · 2015/12/22
Одоохондоо утааны талаар маргасаар байтал, 4-10 жилийн дараа уушиг болон бусад эрхтний хорт хавдар эрс нэмэгдэх болно. Энд Английн түүхийг давтах гээд байна. Иймээс утаа багасахыг харж суухаар, аль болох утаанаас зайлсхийж амьдрах нь зөв бус уу. Хүнд эрүүл мэндээс үнэтэй зүйл үгүй билээ. Төр засаг тэмцээд дийлэхгүй гэдгийг та ч харлаа, би ч харлаа. Хэдэн төгрөгөө салхинд хийсгэсэнтэй адил. Цахилгаан, хийн түлшээр шийдвэрлэхээс өөр аргагүй. Тэр болтол наад тал нь 20 жил хэрэгтэй.
Зочин · 2015/12/22