Манай улсын 820 мянга гаруй өрхийн 760 мянга нь аль ч банкинд ямар ч хуримтлалгүй гэсэн судалгаа гарсан юм байна. Гэхдээ манай улсын хэмжээнд чамлахааргүй олон арилжааны банк байгаа ч тэднийг санхүүжүүлэгчид бөгөөд мөнгөө хадгалуулан, хуримтлуулж байдаг цөөн хэдэн өрх л бий.

Өөрөөр хэлбэл банкуудын хувь заяа хийгээд манай улсын эдийн засгийн байдал хэдхэн гэр бүлийн мэдэлд байгаа нь үнэн болж таарч байгаа юм.

Тэгэхээр ямар ч хуримтлалгүй, гэхдээ багахан ч гэлээ байнгын орлогтой ажил хөдөлмөр эрхэлж амьдарч буй дундаж давхаргын иргэд энэ нийгмийн олонхыг бүрдүүлж байгаа. Мөн тэд монголчуудын амжиргааны төвшнийг тодорхойлох гол хөшүүрэг гэсэн үг. Харин тэднийг буюу хуримтлалгүй, дундаж давхаргынхныг хуримтлалтай болгохын төлөө “Голом банк” сүүлийн үед нэлээд “чичирч” байгааг хэн хүнгүй анзаарсан байх.

Банкны зүгээс тайлбарлахдаа хичнээн бага цалин авч байсан ч эхлээд хуримтлуул, харин үлдсэн мөнгөө хэрэглээндээ зарцуул гэдэг уриалгыг гарган реклам түгээж болох бүхэл сувгаар цацаж байгаа.

Мөн тодруулбал “Голомт банк”-ныхан маргааш гэж хойш тавих хэрэггүй өнөөдөр л хуримтлал нээлгэх хэрэгтэй гэхийн зэрэгцээ залуу гэр бүлүүдийг сард 50 мянган төгрөг тогтмол хуримтлуулж байхыг уриалсаар байгаа билээ. Харин уг аргаа улам нарийсган сүүлийн саруудад гэхэд л тогтмол цалингаа тавьдаг, аж ахуй нэгж албан байгууллагуудаар явж, хуримтлалаа танилцуулан, газар дээр нь данс нээж, цалингийнх нь 100 мянган төгрөгийг сар бүр тогтмол татаж, хуримтлал үүсгүүлж байгаа юм байна.

Ямартай ч мөнгөний хомсдолд ороод байгаа “Голом банк”-ныхан ийнхүү дундаж давхаргынхныг онилон эрчимтэй ажиллаж байна. Мөн иргэд хуримтлалтай болж тулгамдсан асуудал гарсан үедээ хэрэглэх, үр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг толгой өвдөлгүй гаргаад байх боломжтой болох зэрэг тоочоод барамгүй давуу тал хуримтлалд их бий.

Гэхдээ тухайн банк нь хэр найдвартай вэ. Дампуурахгүй гэх шалтгаан байгаа юу гэдгийг сайтар бодож үзээд, шалгаад итгэж мөнгөө хадгалуулах нь аюулгүй юм. Гэвч өнгөрсөн жилүүдэд өрнөсөн “Голомт”-ын үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн дундах ширүүн маргалдаан, хэрүүл хийж, хөрөнгөө хуваагаад салсан байдал нь уг банкны хадгаламж эзэмшигчдийг үргээжээ. Тиймдээ ч “баян” үйлчлүүлэгчидээ алдаж, дампуурах тухай яригдаж ч мэдэхээр байгаа уг банкны эцсийн арга ийнхүү дундаж давхаргынхан болж хувирчихаад байгаа юм байна.

Тэгэхээр учир мэдэх хүмүүс хэлэхдээ “Голом банк санхүүгийн нэлээд асуудалд орсон байгаа. Өнгөрсөн жилийн хэрүүлээс болж үйлчлүүлэгчдээ ч алдсан. Иргэд Голомтод хадгаламж нээх гэж байгаа бол сайн бодож үзэх хэрэгтэй байх. Монголын арилжааны банкуудаас өнөөдрийн байдлаар хамгийн эрсдэлтэй байгаа нь яах аргагүй Голомт. Тиймдээ ч үйлчлүүлэгчдийнхээ тоог татаж, хуримтлал үүсгэхийн тулд рекламын аргыг хүчтэй хэрэглэж байгаа” гэсэн юм. Тэгэхээр Голомт-д хуримтлал үүсгэх гэж буй иргэд мөн л болгоомжтой хандаж, аль болох эрсдэлгүй банкинд мөнгөө хадгалах хэрэгтэй байгаа юм.

Үргэлжлэл бий...

Н.Ганаа