Монгол улсын мөнгөн тэмдэгт нь  төгрөг бөгөөд  нэг, тав, арав, хорь, тавь, зуутын дэвсгэртийг урд хөрш рүү  зөөж байна гэх асуудал сүүлийн гурван жилийн турш яригдаж байгаа.  Харин өнгөрсөн жилээс энэ ажил эрчимтэй явагдсан байна.  Тиймээс энэ үйлдлийг хууль хяналтын байгууллага анхааралдаа авсан гэж хэлж болно.

 Тэгвэл  Хятадууд  Монгол улсын мөнгөн тэмдэгтийг  олон улсын  зах зээлд хэд дахин өндөр өртгөөр  худалдаалж байна.  Тодруулбал  арилжааны  www.ebay.com  сайтад  дээр дурьдсан мөнгөн дэвсгэртийг  хэд дахин өндөр өртгөөр худаалж байна.   

 

 

Монгол улсын мөнгөн дэвсгэртийг хилээр гаргах гэсэн оролдлого өнгөрсөн оны 8-р сард  үйлдэл дээрээ баригдсан.  Үүнээс өмнө  хилээр гаргаж бана гэсэн мэдээлэл манай хууль, хяналтын байгууллагынханд ирсэн ч  ингэж баригдаж байсан удаагүй ажээ.  Тодруулбал өнгөрсөн оны  8-р сард   Улаанбаатар-Эрээний гарах чиглэлийн галт тэргэнд зорчиж явсан Монгол Улсын иргэн Н нэг төгрөгийн дэвсгэрт 1900 ширхэг, таван төгрөгийн дэвсгэрт 100 ширхэг, арван төгрөгийн дэвсгэрт 2100 ширхэг, хорин төгрөгийн дэвсгэрт 1700 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 390 ширхэг, зуун төгрөгийн дэвсгэрт 100 ширхэг нийтдээ долоон зуун жаран нэгэн мянга есөн зуун төгрөг хилээр нэвтрүүлэх гэж байсныг гаалийн байцаагч тогтоосон байдаг. Их хэмжээний төгрөг хилээр гаргах гэж байсан талаараа иргэн  Н "БНХАУ-ын Эрээн хотод аваачиж хятадуудад өгдөг. Тэд монгол мөнгөөр бэлэг дурсгалын зүйлс хийдэг гэсэн" хэмээн мэдүүлсэн байдаг. Үүнээс өмнө  2013 оны тавдугаар сарын 18-нд Монгол Улсын иргэн У 50 төгрөгийн дэвсгэрт 8000 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 200 ширхэг мөн л хилээр нэвтрүүлэх гэж байгаад баригдсан, мөн иргэн Б таван төгрөгийн дэвсгэрт 20000 ширхэг, нэг төгрөгийн дэвсгэрт 20 ширхэгийг тус тус улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан. Энэ бүх хэргийг  өнөөдөр  Тагнуулийн ерөнхий газар болон Хил хамгаалах ерөнхий газар хамтран шалгаж байгаа юм байна.

Тэгвэл Монгол улсын хилээр  мөнгө гаргах гэж байгаа тохиолдолд Гаалийн байгууллагад үндэсний валют, гадаад валют хэдий хэмжээтэй авч яваагаа иргэн  мэдүүлэх ёстой. Харин биедээ авч яваа мөнгөө гаалийн байгууллагад эдүүлсэн тохиолдолд мэдүүлсэн хэмжээгээр нь улсын хилээр гаргана. Хэрвээ тухайн иргэн Монгол улсын хилээр 15 сая төгрөгтэй тэнцэх хэмжээтэй буюу түүнээс их хэмжээтэй бол ямар аргаар энэхүү мөнгийг олсон, тэр  эх үүсвэрээ мэдүүлэгтээ батлах  ёстой байдаг.

Харин Монгол улсын хилээр мөнгө гаргахдаа мэдүүлээгүй тохиолдолд тухайн иргэний мөнгийг  Гаалийн байгууллагаас хурааж улсын орлого болгодог байна.  Улмаар мөнгө нууж хилээр гаргахыг завдсан иргэнд  Гаалийн тухай хуулийн 290.2.2 заалтаар  шийтгэхээс гадна торгоод явуулдаг ажээ.   Хэрвээ тухайн иргэний хилээр гаргахыг завдсан мөнгөө илт нууж, тэрхүү мөнгө нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 19040 төгрөгөөс 125 дахин  нэмэгдүүлсэн дүнтэй бол  эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг байна.  

Манай улс үндэсний мөнгөн тэмдэгтээ өөрсдөө үйлдвэрлэдэггүй, Европын оронд захиалж хийлгүүлдэг.  Ингэхдээ дараах нууцлалтай байдаг аж.

  • 1. Металл утас.
  • 2. Серийн дугаар 2 үсэг 7 тоотой 2 өнгөтэй нэг нь хэт ягаан гэрлээр шарахад гэрэлтэнэ.
  • 3. Усан хээгээр бүтээсэн Чингис хааны хөрөг.
  • 4. Зуйван дугуй дотор гэрлийн ойлтод морь унаж сэлэм барьсан баатрын дүрс болон дэвсгэртийн үнэ солигдож үзэгдэнэ.
  • 5. Ар өврийн бүх талбайн хээ угалзад офсет скайнер, фото хувилагчийн эсрэг хийц хийсэн.
  • 6. Хэт ягаан туяанд гэрэлтэнэ
  • 7. Нүдэнд үл үзэгдэх бичил үсгэн шугаманд "Mongol Bank" гэсэн бичиг гарна.
  • 8. Үндсэн хээ, тоо үсгүүдийг гарт тэмтрэгдэхээр товгор хэвлэсэн.
  • 9. Хэт ягаан гэрлээр шарахад дэвсгэртийн үнэ 5000 гэж тодорно.
  • 10. Дэвсгэртийн 2 талд байгаа дугуй дүрс заавал давхцаж харагдана.  

Хүнээс бусдыг хуурамчаар хийж байгаа Хятадууд Монголын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар хийж байгаа нь тодорхой биз.  Гэхдээ  Монгол улсын мөнгөн тэмдэгтийг  Хятадууд  ингэж худалдаалах ёстой юу гэдгийг  ГХЯ, ҮАБЗ анхааралдаа авах бизээ.