www.theguardian.com сайтад "Хэт ухаалаг, амжилттай яваа Монгол эмэгтэйчүүд өөрт тохирох нөхөр олохын тулд тэмцэж байна" хэмээх гарчигтай нийтлэл гарчээ.

Уг нийтлэлд

"Нийслэл Улаанбаатар хотод өндөр боловсролтой эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээсээ олон байдаг учир тэдэнд нөхөр олдоход хэцүү байдаг"

"Ub comedy" хэмээх клубын үзэгчдийн дийлэнхи нь эмэгтэйчүүд байх аж. Тэд бүгд ажлаа тараад ирсэн гэмээр ухаалаг хувцаслаж хундагатай зүйл, пиво зэргийг шимэн тайзан дээрх Монгол залуугийн яриаг сонирхох ажээ. 31 настай сэтгүүлч Ж.Мандхай Монголын бүхий л клуб, амралтын газар, паб зэрэгт эмэгтэйчүүд давамгайлсан энэ байдал ажиглагддаг гэжээ.

Өнгөрсөн хэдэн арван жилийн хугацаанд Монголын гэр бүлүүд охиддоо илүү анхаарч тэдний боловсролд хөрөнгө оруулалт хийснээр тэдгээр охид нийслэл хотод суралцаж байна. Зарим эцэг эхчүүд охидоо хөгширхөд нь хэрэгтэй хэмээн үзэж мал маллах, аж ахуй эрхлэх зэрэг чадваруудад сургадаг бол харин хөвгүүд эдгээрийн гадна үлдэх тохиолдол цөөнгүй. Энэ чиг хандлага нь өнөөгийн Монголын "Жендерийн ялгаа" хэмээн нэрлэгдэх болжээ. 

Өнөөдөр Монголд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү боловсролтой учир ажилгүй байх магадлал ч бага байна. Арван жилийн дунджаас харахад эмэгтэйчүүдийн наслалт мөн адил эрчүүдийхээс урт байгаа юм. Тэдний олонхи нь их сургуулиа төгсөөд ажил хийхээр Улаанбаатар хотод үлддэг бол үлдсэн хэсэг нь эцэг эхийнхээ адил нөхөр олох хэцүүхэн замыг сонгодог байна. 

Нийслэл хотод амьдрах эрчүүдээс эмэгтэйчүүд нь 60.000 орчим их байх бөгөөд их сургууль, ажлын байран дээр ч эмэгтэйчүүд зонхилох ажээ. 

Монгол эмэгтэйчүүд ойролцоогоор 29 наснаас өмнө нийгэм дахь байр сууриа олж, карьераа үргэлжлүүлэх эсвэл хүнтэй гэрлэх гэсэн хоёр асуудалтай тулгардаг. 

Зола /Жинхэнэ нэр нь биш болно/ 39 настай, эдийн засагч мэргэжилтэй. Тэрээр гадаадын их сургуульд магистрын зэргээ хамгаалсан бөгөөд эх орондоо ирснээс хойш хэдэн жилийн турш болзоонд явах, найзуудтайгаа уулзах зэргээр хосоо хайж байгаа юм. Нэг удаа бөөд хүртэл үзүүлсэн гэнэ. Энэ бүхний эцэст тэрээр өөрт тохирох нэгнийг хүлээж байгаа юм. 

Золо хэлэхдээ: "Одоо намайг зүгээр л анхаарч халамжилдаг, хүлээн зөвшөөрдөг эр хүн байхад хангалттай. Би өндөр боловсрол, мөнгө зэргийг шаардахгүй. Тэр амжилтанд хүрэх шаардалагүй. Намайг сонсож надад анхаарал халамж тавьдаг байхад л болно" гэжээ. 

Дэлхийн банкнаас гаргасан гуравдугаар сарын судалгаараар 20-иод насны эмэгтэйчүүдийг эрчүүдээс илүү хүсэл тэмүүлэлтэй хэмээн тодорхойлжээ. Тэдгээр эмэгтэйчүүд нөхөртэй болохоос илүүтэй өөрсдийн боловсролдоо илүүтэй анхаардаг гэжээ. 

19 настай Г.Булганчимэг улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр суралцдаг их сургуулийн оюутан юм. Тэрээр залуус задгай хувцасласан эмэгтэйчүүдэд илүүтэй татагддаг. Мөн "Эрчүүд эмэгтэйчүүдийг хүндэлдэггүйгээс харахад тэдний ямар нөхөр болох нь тодорхой юм" гэжээ. 

1990-ээд оны Монгол дахь Ардчиллын үед мянга мянган залуус ажилгүй болж, төрийн өмчит компаниуд дампуурч олон зуун эрчүүд архинаас хамааралтай болсон юм. Үүнтэй уялдуулан Монгол эмэгтэйчүүд боловсролгүй, тэвчээргүй хүнтэй амьдархыг хүсддэггүй  бол нөгөө талаас эрчүүд эмэгтэйчүүдийгээ баян чинээлэг, илүү боловсролтой хүнийг эрж хайдаг" хэмээн дүгнэх болсон гэжээ. 

Уг нийтлэлийг дэлгэрэнгүй уншихыг хүсвэл Энд дарна уу 

Эх сурвалж: www.Seen.mn