МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн дэд захирал Н.Энхбаатарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан 7 дугаар сарын 23-нд саатуулан 30 хоног баривчилсан. 

Саатуулах 30 хоногийн хуулийн хугацаа энэ сарын 24-ний өдөр дууссан ч Прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналыг Шүүхэд хүргүүлсэн. Шүүхээс яллагдагчаар татаж, дахин нэг сар үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан боловч  Н.Энхбаатарын өмгөөлөгч шүүхэд хүсэлт гаргаснаар түүнийг  батлан даалтад гаргав. Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж  үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, 600 сая төгрөгийн асуудалтай холобгдуулан  шалгаж, цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаад ийнхүү батлан даалтад гарган хэргийг үргэлжлүүлэн шалгахаар болжээ.