atos

Б.ОЧИР

“Ухаалаг автобус” тойрсон хэл ам, хэрүүл тэмцэл тасрахгүй нь. Зарим автобус компанийнхан уржигдраас ажил хаяад эхэллээ. Автобус хүлээсэн хүмүүсийн бухимдал хотоор дүүрэн. Уг нь нийтийн тээвэр гэдэг хэзээ ч зогсох эрхгүй онцгой үйлчилгээ байх учиртай.

Зогсоохгүй байх үүргийг хотын удирдлагууд ч, нийтийн тээврийн компаниуд ч хүлээдэг олон улсын жишиг бий. Яг л түргэний тэрэг шиг. Гэвч Улаанбаатарын нийтийн тээврийн үйлчилгээ дуртай үедээ түр зогсолт хийдэг байдал байсгээд л давтагддаг болов.

Энэ удаагийн түр зогсолтыг сураглаад үзлээ. Нийтийн тээврийн газар, автобусны компаниуд, “Улаанбаатар смарт карт” ХХК гэсэн гурвал энэ хэрүүлийн талууд болж байгаа ажээ.

Бие биеэ буруутгасан, янз янзын тайлбар тавьж байна. Автобусны компаниуд болохоор өдөрт тутмын орлого, мөн нөхөн олговроо олж авч чадахаа байснаас ажилчдынхаа цалинг тавьж чадахаа больсон. Буруутан нь Нийтийн тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” ХХК гэж байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр орлого нь хэдэн арван хоногоор автобусны компаниудад орж ирдэггүй, дээрээс нь хэдэн төгрөгийн орлого олсоноо ч мэдэхээ больсон гэснийг нь мэдээлж байна. Ийм шалтгаанаар түр зогслоо гэж мэдэгдэв.

Харин Хотын удирдлагууд хуралдаад, автобусны компаниуд үүдийг нь сахиж мөнгө нэхээд суучихаж. Тэгвэл өчигдөр “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн ажилтнууд үүсээд байгаа нөхцөл байдлын талаад мэдээлэл өгч байна. Тэд гурван асуудлыг тавьсан. “Улаанбаатар самрт карт” ХХК орлогыг нь өгөхгүй байгаа гэж автобусны компаниудын яриад байга а нь худал гээд мөнгө шилжүүлсэн баримтаа үзүүлэв. 2015 оны наймдугаар сарын 15-наас аравдугаар сарын 2-ны байдлаар автобусны 21 компанид 7 888 917 850 /долоон тэрбум найман зуун наян найман сая есөн зуун арван долоон мянга найман зуун тавь/ төгрөгийг шилжүүлсэн байна. Зөвхөн 2015 оны аравдугаар сарын 2-нд 180 269 377 /зуун наян сая хоёр зуун жаран есөн сая гурван зуун далан долоо/ төгрөг өгчээ. Эндээс харвал, автобусны компаниудын мөнгийг “түгжсэн” асуудал энэ компанид лав алга. Мөн “Улаанбаатар смарт карт” компанийнхан хэлэхдээ “…Бид зөвхөн төсөл хэрэгжүүлэгч, бодлого тодорхойлогч биш” гэж байна. Мөн тэдний суурилуулсан төхөөрөмж нь автобус бүрийн зорчигчийн тоо, орлого зэргийг нарийн, бодитойгоор тогтоодог юм байна. Энд л учир бий гэнэ. Тодруулбал, өмнө нь автобусны компаниудын төсвөөс авдаг байсан нөхөн олговорт хуудуу байжээ гэж ойлгож болохоор байгаа аж. Автобусанд суурилуулсан төхөөрөмж орлогыг нарийн тооцоод ирэхээр нөхөн олговрын хэмжээ бодитой болно. Тиймээс энэ л “Улаанбаатар смарт карт” ХХК-ийг гүтгэх, нэр хүндэд нь халдах эх үндэс болж байгааг тус компанийнхан хэлж байна.

Эх сурвалж: polit.mn