Нөхөртэйгөө амьдраад 3 жил болжийн. Ажилтай байхдаа анзаардаг ч үгүй байж. Гэхдээ намайг жирэмсэн байхад алгадаж байсан. Мама төрлөө. Асуудал эхэллээ.

Байнга л гадуур ажилтай гээл нөгөө гэр амьтай хүн чинь. Бид 2-с зугтаагаад байгаа юм шиг мэдрэмж төрөөд хэрүүл хийнэ. Хэрэлдэн байж гэрт үлдэнэ, утсаараа тоглоод 00-д суучина. Дахиал хэрэлдэнэ. Хүүхэд авах, хоол унд хийх, гэр цэвэрлэх нтр асуудлаас болж байнга хэрэлдээстэй. Санаагаараа юм хийнэ гэж үгүй, хэлүүлжийж үглүүлжийж хийнэ. Тэр нь бүүр зуршил болсон бололтой. Одоо байнга л над руу ярваганадаг, загнаж харьцдаг болсон. Бас дээр нь мөнгөө байнга харамлаж нарийлна. Охиндоо жимс тараг нтр авах гэж бүүр ядчина.

Тэгсэн саяхан ер нь дансаа тусдаа барие гэнээ. Гэрт сууж байгаа намайг одоо өөрөө аргаа ол гэж байх шиг байна. Охиндоо бол зарцуулнаа л гэж байна. Энэ хүнээс болж байнга уйлдаг боллоо. Уул нь миний сонгосон хүн л дээ. Гэхдээ хараал идсэн амьдрал юм аа. Охиноо бодоод салж нтр чадах ч үгүй юм байна. Яавал дээр вэ