Жүжигчин Б.Энхтүвшин 2019.10.21-ны өдөр 20:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байдалтайгаар  Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдад баривчилагдсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.  Түүнийг тухайн үед  хамт байсан үед хоёр этгээтэй саатуулсан бөгөөд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцид багтсан метамфетамин буюу  мөс гэх нэршилтэй бодис хураан авсан байдаг.

Тэгвэл  Б.Энхтүвшинг  хар тамхи хэрэглэсэн ч мансууруулах төрлийн бодис худалдсан, авч явсан, тээвэрлэсэн үндэслэл тогтоогдоогүй тул Зөрчлийн тухай хуулийн  5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мансуурсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу зуун мянган төгрөгөөр торгосон байна.