Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Б.Батзориг нарын зургаан хүнийг ЖДҮДС-тай холбоотой хэргээр өнөөдөр шүүх хурал болох юм.

Тодруулбал, Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан, УИХ-ын гишүүн  Б.Батзориг болон   Д.Энхбилэг, С.Төгбилэг, Б.Мөнхтулга, Э.Чагнаасүрэн, Ч.Хашчулуун, Б.Одхүү нарыг эрүүгийн хуулийн  22.1.2, 22.1.3, 22.4.1, 22.5.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 14:00 цагт товлогдон цагтаа эхэлсэн юм. 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Батзориг нарын зургаан хүнд үүсгэсэн эрүүгийн хэргийг прокурорт буцаалаа.