Сайн байцгаана уу. Анх удаагаа та бүхнээс зөвлөгөө хүсч бна. 23 настай ганц охинтой ээж байна. 2 жилийн өмнө нэг хүнтэй суусан юм л даа. Тэгээд хамт амьдарч хамт ажиллаж амьдрахын төлөө амсхийх завгүй л хөдөлж өнөөдрийг хүрлээ. Гэтэл хэн хэнээс илүү халамжтай сайн хань.

Охиныг минь хүнийх гэж аашилж байгаагүй тэр минь хуучин найз бүсгүйтэйгээ холбоо барьсаар л намайг араар тавьсаар л. Гэтэл би тэр хүнд хүүхдийг нь төрүүлээд л өгсөн ганц удаа хатуу үг хэлж гомдоож байсан удаагүй ээ. Гэтэл тэр хүүхэн нь хүүхдээ авхуулаад салаад ир нтр гэж жирэмсэн үед минь чат бичсэн байна лээ. Хамгийн сонин нь тэр бүхнийг нь мэдчихээд салах гэсэн боловч чамаас сайн хүн надаа олдохгүй гээд салдаггүй. Миний сэтгэл хөрчихсөн ч юм шиг ямар ч итгэлгүй болчихлоо. Тэр хүүхэн нь 8 настай хүүхэдтэй бас өөр хүнтэй хамт амьдардаг. Тэгээд ч барахгүй надаас өмнө манай хүнтэй үерхэж байхдаа ажлыг нь бүтээнэ. Төрсөн өдөр боллоо гэх мэт маш олон шалтгаанаас 5. 6 сая төгрөг 2хон жилийн дотор авсан гэсэн.

Гэтэл тэр бүхнийг нь мэдсээр байж эхнэр хүүхдээ хуураад байдаг нөхрөө би яах ёстой вэ. 

Хоёр дугаарт янз бүрийн залуус гэр бүлийг үймүүлж мөнгө саагаад сурчихсан тэр хүүхнийг яах вэ. Шүүхэд өгөх гэхээр иймэрхүү асуудлыг шийдэж өгдөг хуулийн заалт үнэхээр учир дутагдалтай юм аа