Залуу жүжигчин Д.Хулан буюу Тогосоог залуус өдгөө андахгүй болсон билээ. Тэрбээр СУИС-ийн кино, драмын жүжигчний ангид суралцаж буй. Үзэсгэлэн гоо бүсгүйд залуучууд ихээхэн татагдаж байсан ч найз залуутай гэдгийг нь сонсоод дурамжхан сэтгэлээ татсан гэнэ лээ. Тэгвэл түүний найз залууг  н.Түвшинтөгс гэдэг бөгөөд СУИС-т мөн л жүжигчин мэргэжлээр суралцдаг учраас Тогосоогийн дүрийг эсэргүүцэж, дургүйлхэж хүлээж аваагүй хэмээн Д.Хулан олзуурхан олонд гайхуулаад авсан.