Дэлхийн 166 оронд өвчин тархсан. Сүүлийн 24 цагийн хугацаанд Итали, Испани, Франц, АНУ, ХБНГУ-д халдварын тархалт нэмэгдсээр байна.

Европын зарим улс гадаадын иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх боломжгүй, дэлгүүр худалдааны төвүүд бага хэмжээгээр хүнс, бараа худалдана хэмээн мэдэгдсэн байна.

Өвчний голомт гэгдээд буй Уханьд ГУРАВ дахь өдрөө  коронавирусын өвчлөл бүртгэгдээгүй. БНХАУ-д уг өвчнөөр хүн нас бараагүй байна.

Австралиас олон улсын бүх чиглэлийг зогсоож, эрсдэлийн зэргийг IV түвшинд хүргэсэн байна. Үүнтэй холбоотойгоор ОУ-ын болон дотоодын бүх нислэгийн 60 хувийг цуцалсан байна. Канадын AirCanada  нислэгээ аажмаар цөөлж байгаа аж.

Португали улс онц байдал зарлаж, хилээ хаасан.

Итали улсад 400 гаруй хүн нас барсан бол АНУ-ын 50 мужид 8300 гаруй хүн коронавируээр өвчлөөд байгаа бөгөөд бүх сургууль цэцэрлэгийг 04-р сарын 17-ны өдрийг хүртэл хааж байгаа.  

Их Британид тодорхойгүй хугацаагаар сургуулийг хаагаад байгаа. Үүний хүрээнд 8 000 000 хүүхэд сургуульд завсардаж байгаа.

Ирландад мөн сургуулийг завсарлаад байгаа юм.