Монгол Улсын Ерөнхийлөгч  асан Ц.Элбэгдоржийг АТГ-аас шалган, улмаар хэд хэдэн эрүүгийн гэмт хэрэгт  АТГ-аас Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татан, сэжигтнээр тооцоод буй билээ.  Харин Ц.Элбэгдорж өдгөө Солонгост буй.

Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нэр энэ сарын 3-нд БНСУ-аас тусгай үүртйн нислэгээр ирэх иргэдийн нэрсийн жагсаалтад багтсан аж. 

Мөн түүнийг ирмэгц албадан саатуулж, Төв аймгийн цагдан хорих төвд тусгаарлан шалгах холбогдох байгууллагын шийдвэр гарсан хэмээн зарим хэвлэлээр мэдээлж эхэлжээ. Энэ мэдээлэл нь албан бус хэдий ч экс төрийн тэргүүн эх орондоо ирэх нь тодорхой болжээ.