УИХ-ын отгон чуулган яг одоо хуралдаж байна. Чуулганы хуралдааны үеэр зарим гишүүд өчигдөр болсон хандивын тоглолтыг шүүмжилсэн юм.

Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг. Тэрбээр “Монгол Улсад хууль ном барьж ажиллах юм уу үгүй юм уу. Гайхаж байна. Өчигдөр найр наадам болж байна. Цар тахал нь хаачсан юм бэ. Ард түмэн өнөө маргаашаа яая гэж байхад, иргэдээсээ хандив цуглуулах юм. Хаанаас ийм хачин юм бодож олдог юм.

Одоо дуу хоолойг нь боодог боомилдог, нухчин дардаг, магтан дуулдаг ийм тогтолцоо руу шилжиж байна.

Соёлын яам гэж ийм яам байгуулах байсан юм бол шал дэмий дэмжсэн байна. Энэ яамыг өөр зорилгоор байгуулсан шүү дээ. Ард түмэн, аж ахуйн нэгжийнхээ байгаа байдлыг ойлгохгүй байгаа юм уу. Яаж ийм хачин юм хийж байна аа” хэмээн бухимдсан юм.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Бүгдийг нь хөнгөлж чөлөөлнө. Дээр нь хандив цуглуулдаг ажил л хийдэг боллоо. Өчигдөр төр нь бас хүүхдийн нэрээр хандив цуглуулаад байв уу. Бүхнийг хүүхдийн төлөө гэж байна. Бид улсын төсвийн 100 төгрөгийн 13 төгрөгийг хүүхдэд зарцуулж байна. Бид хүүхдийн төлөө урд хожид байгаагүйгээр ажиллаж байна. Гэтэл үүнийг үгүйсгэж болохгүй. Гэнэт л хөнгөлж, чөлөөлөөд ороод ирэх юм. Танай салбарт одоо өөр ямар гэнэтийн бэлэг байна вэ. Цагаан сар ч дөхөж байна” хэмээн эгдүүцсэн юм