Сайн байна уу? Үнэхээр хаана хэнд хандахаа мэддэггүй ээ. Нөхрөөсөө салаад 3жил болох гэж байна. Энэ хугацаанд нэг өдөр ч тайван байсангүй. Байнга л сэтгэл санааны дарамтанд байна.

 Янхан, явдаг ал, бузар пизда гэх мэтчилэн байнга доромжлох юм. Дугаар фейсбүүк бүх зүйлийг нь блоклоод ч нэмэр алга. Салах болсон шалтгаан нь араар тавилт архи шоу цэнгээн амьдралаа аваад явчих чадваргүй 30хүрчээд ажил ч хийж үзээгүй айлын эрх банди хажуугаар зөрсөн хүн болгонтой хардаж сэрдэж гар хүрнэ,энэ бүхнээс залхаад салсан биш энэ асуудлаас салж чадахгүй юм. Аргаа бараад гадагшаа явсан ковидоос болоод буцаж чадахгүй нөгөө л нэг новшийн хар дарсан зүүд шиг амьдрал минь эхэлчихлээ. Салсан нөхөр аль хэдийн өөр эмэгтэйтээ амьдраад 1жил гаран олж байна. Яаж энэ гайгаас бүр мөсөн холбоогүй болох вэ цагдаад хандахаар шийдэж өгөхгүй торгоод л явуулчих юм. Мэдрэл муутай салсан нөхрөөсөө болж сэтгэл санааны дарамтанд амьдрах үнэхээр хэцүү юм. Ийм асуудалтай тулгарч байсан хүмүүс яах ёстойг хэлээд өгөөч