Баяр наадмын үеэр наадамчдын дунд гардаг нэг асуудал бол хүүхэд төөрөх явдал байдаг. Цагдаагийн  байгууллагаас бага насны хүүхдийг төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг, эх, асран хамгаалагчийн утасны дугаар бичих зориулалт бүхий бугуйвчийг зүүж өгч байна. 2019.07.11-ний өдрийн байдлаар Хүй долоон худагт 7-9 насны гурван хүүхэд эцэг эхээсээ төөрсөн байсныг олж асран хамгаалагч эцэг эхэд нь хүлээлгэн өглөө.

Хамгаалалт, урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулснаар одоогийн байдлаар гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй. Наадамчин олон та бүхэн бага насны хүүхэддээ хараа хяналтай сайжруулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.