МУСТА, жүжигчин Б.Баярсанаа нярайлж, хүүтэй болжээ. Тэрбээр урлагийн тогоонд буцалж яваа хэний ч мөрөөдөл болсон ОХУ-ын театр, урлагийн академи /ГИТИС/-ийг дүүргэсэн Монголын үе үеийн алтан уран бүтээлчдийн араас 20 жилийн дараа буюу 2007-2011 онд суралцаж төгссөн отгон төгсөгч төдийгүй тус сургуульд В.В.Путины тэтгэлгээр суралцсан азтай нэгэн. Унаган Орос хэлтэй байсан нь уг сургуульд суралцаж төгсөхөд нь ихээхэн нөлөө үзүүлсэн гэдэг.

Хамгийн сүүлд “Анирлагч” уран сайхны кинонд тоглосон юм. Тус кинонд  бодит үйл явдал, тайгын далд увидастан, анирлагч Хундай буюу Хунсар хэмээх дүрийг бүтээсэн гэдгийг үзэгчид мэдэх биз ээ.  Анх "Улаан эрэг" олон ангит кинонд тоглож байсан юм.

О.Ариун