Бид бүхний сайн мэдэх үе үеийн хит "Хайрын бурхан", "Чи минь", "Дурлаж бичсэн шүлэг", "Эрчүүд", "Хайртай гэхээсээ өмнө" зэрэг дуунуудын зохиолч Никитон хамтлагийн хөгжимчин, Пентатоник наадмын таван удаагийн шагналт ая зохиогч, продюсер Өөжгий буюу Д.Өлзий-Орших бие даасан тоглолтоо толилуулахаар товоо зарлалаа.

Түүний  "Чи над шиг дурлаж чадах уу" уран бүтээлийн амьд тоглолт ирэх аравдугаар сарын 04,05-нд Улаанбаатар Паласын концертын их танхимд болох юм.

Тус тоглолтонд Никитон, Мотив, 4men зэрэг хамтлагууд, Харангын Лхагваа, Монголын поп хөгжмийн гайхамшигт дива нар болох Сараа, Ариунаа,Алтаа, Наран, Сэрчмаа, Анхмаа нар болон дуучин Одноо (The Lemons) Наагий, Наки, Энгүүн зэрэг энэ цаг үеийн сор болсон шилдэг уран бүтээлчид оролцоно.

Мөн Никитон болон Монголын шилдэг хөгжимчдөөс бүрэлдсэн амьд хөгжмийн баг энэ тоглолтын туршид бүх хөгжмийг хөгжимдөж, 100 хувь амьд дуугаралт, хөгжимчдийн чадварыг гайхуулах ажээ.

Гэгээн хайрын тухай гайхалтай сайхан дуунуудыг сонсож, таалан соёрхохыг хөгжимд дурлагч та бүхнийг урьж байна.

Зохион байгуулагч:  "Max Music" Entertainment