Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах амралтын газар  БНСУ-ын иргэн монгол эмэгтэйг хүчиндэхийг завдсан гэх хэрэг бүртгэгджээ. 

Тодруулбал, арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Налайх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн амралтын газар  уг хэрэг гарсан бөгөөд БНСУ-ын иргэд болон Монгол улсын иргэд амарч байжээ. Энэ үеэр орчуулагч мэргэжилтэй эмэгтэй 27 настай Д-г БНСУ-ын иргэн эрэгтэй 50 настай Ж нь архиар шахаж согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглүүлж улмаар бүх хувцсыг нь тайлж, нүцгэн зургийг нь утсан дээрээ дарж хүчиндэхийг завдсан байна.  

Хохирогч эмэгтэй цагдаагийн байгууллагад хандсанаар солонгос эрийг саатуулан, шалгаж байна. Тус амралтын газарт монгол эмэгтэйг хүчиндэхийг завдсан хэрэг гарсныг хуулийн байгууллагынхан тогтоожээ.