Би 22 настай. Анх 17той жирэмсэн болж, ээж аавдаа хэлж төрүүлэхээр болсон (айлын ганц хүүхэд болохоор аав ээжид маань хүүхэд авахуулах бодол байдаггүй ) хүүхдийнхээ аавд жирэмсэн болсоноо хэлэхэд би чадахгүй ээ гээд салсан.

Тэр үед нь ээж хая зүгээрээ, болно гэсэн. Тэгээд л би том охиноо төрүүллээ, охин төрөөд 6 сартай байхад хүүхдийн маань аав найзуудаасаа намайг төрснийг сонсоод ирсэн. Эхэндээ сайхан байсан битгий салая гэж хэлээч гэж гуйдаг байсан. Жилийн дараа жирэмсэн боллоо, хүүхдээ бас л төрүүллээ. Хөөрхөн охинтой болсон, охин төрсөнөөс хойш бүх юм өөрчлөгдсөн. Охиноо хагалгаагаар төрүүлсэн, гам барих юм юу ч байгаагүй, хагалгаагаар төрсөн хүнийг ямар төрсөнд тооцдогийн гээд өөрөө босч хоолоо хийж хүүхдийнхээ даавууг угааж байлаа. 

Хадам ээж эмнэлгээс гарсаныг сонсоод залгасан ч дахиа л охин юм уу гээд утсаа тасалсан. Тэрнээс болж чи надад хүү төрүүлж өгөөгүй гэж уурладаг болсон. Өвөл нь шинэ жилийн үеэр найзуудаараа тэмдэглэнэ гээд явлаа. Дан эрчүүд байгаа чи явж яах юм гээд ганцаараа явсан. Өглөө орж ирээд л унтаад өгсөн, би сэрээд күртикнээс нь сүүний мөнгө авах гээд үзсэн хайрцагтай бэлгэвч гарч ирсэн (дотроо 2ш) сэрэхээр нь хэлсэн чинь мэдэхгүй гээд бүр үнэнгээсээ уурлаад байхаар нь хүн бас үнэнгээ хэлээд байхад нь гэж бодоод өнгөрсөн. 

Их түргэн ууртай болсон, нэг өдөр хэрэлдээд явлаа гэхээр нь явуулчихсан чинь гадаа ухан алдаж унаад бөөн юм болсон. Манай гэрийхэн за энэ хүн ингээд өвөл гараад унаад хөлдөөд үхчихсэн бол гэрийхэн нь чамаас л амийг нь нэхнэ, тэгэхээр салуул ээжид нь аваачиж өгдөг юм уу яадаг юм байгаам гээд тэрнээс болж зодуулдаг болов уу, яахуу дээ уурлаал гарна гэнэ би гаргахгүй гэж ноцолдон тэгээ л цохиулна (зүрхний хэм алдагддаг байсан болхоор ухаан алдчихдаг) жилийн дараа би 3 сартай жирэмсэн байлаа гэрийхэндээ хэлээд удаагүй дахиад хэрэлдээд муудалцсан тэр үедээ дахиа л хэрэлдээд зодолдоод өнгөрсөн шөнө нь би хүүхдээ алдчихлаа. Их цус алдсан хэдэн сарын дараа (би тэр явдалаас хойш өөртөө ойртуулаагүй ) уурласаар байгаад унтсан тэгсэн маргааш нь би чамаас өвчин авчихлаа, чи яасан гээд болдоггүй. Би яг тэр үед азаар гэхиймуудаа доошоо яасан мэдэгдэхгүй цус алдаад байваа.

Эмнэлэгээр явсан онош нь олддоггүй өчнөөн эмнэлэгээр явсан (тэр үед ямарч өвчингүй гэж шинжилгээний хариу гарсан) би хүүхдүүдээ хараад гэртээ байдаг, хүн хүнтэй явалдаж байгаагүй тэр үед би нөхрөө эмчтэй нь өөрөө уулзуулсан (тэгэхгүй бол намайг гэртээ хүн авчирч заваардаг гэж зөндөө хараадаг байсан тайлбарлаад хэлээд надад итгээгүй) тэгсэн гэнэт л өө энэ чинь зүгээр цистит юм гэнээ, би сая эмийн сангаас асуулаа тариа өгч байна, би ажилтай эмнэлэг орж чадахгүй чи орой ажлаас ирэхээр тариад өг гэсэн би тэр үед юу ч мэдээгүй итгэсэн (эрхтэнээс нь эвгүй үнэртэй юм гарч шээхээр өвдөөд байна гэж байсан тэр үед) дараа нь эмч таньдаг хүнээсээ асуусан эрэгтэй хүн тэгсэн гонроо гэдэг өвчин тэгдэг тэгээд бүр надаас нуугаад худлаа ярьж надаар тариаг нь тариулж байсныг мэдсэн. Хоёр хүүхдээ цэцэрлэгийн насанд хүргэж 4 жил гэртээ суусан, цэцэрлэгт оруулаад би сурлаа нэг өдөр бас хэрэлдсэн. Би гарах гээд яарч байсан болхоор утсыг нь нууцаар аваад гарчихсан. Тэгсэн намайг эргүү п... гээд хадгалчихсан бас энхриймаа гэсэн дугаар руу чамгүй амьдарч чадахгүй блокоо гаргачих тэгэх үү гэсэн мсж байсан.

Тэр үеэс би ямар ч итгэх найдах юу ч үгүй болсон. Тэгсэн ч 2 охиноо бодсон (гадуур аймшигтай хэргүүд гарч байхад 2 охинтой хүн салаад хойд эцгийн нүүр үзүүлэх хэцүү хэн ч миний охидыг аав шиг нь хайрлаж чадахгүй ээ гэж бодсон ) зөвхөн өөрийгөө боддог боллоо. Хүүхдүүдээ өөрөө аваарай, хүргэж өгөөрэй, хоолоо өөрөө хийгээрэй гээд л бүх цагаа өөртөө гаргадаг боллоо. Нөхрөө хайрлах харамлах ч хүсэлгүй болсон.

Сүүлд нь бид 2 зүгээр л нэг гэрт амьдардаг, таньдаг хүмүүс шиг боллоо. Хайр улам бүр хөрж байхгүй болж байлаа. Удалгүй би 3 сартай жирэмсэн гэдгээ мэдсэн ( үр хүүхэд бол аз жаргал битгий буруугаар бодоорой миний амьд яваан утга учир юм шүү) гэдсэн дэх үрээ мэдээгүй бол би яг л үхчихсэн юм шиг явдаг байсан. Ямар ч баяр баясал сэтгэл хөдлөл байхгүй. Бид 2 удаагүй салсан. Гэрээс бүх юмаа аваад явсан. Жирэмсэний 7 сартай байхад ирсэн, уучлал гуйж чадна болно гээд би оруулсан, итгэсэн удалгүй сар ч болоогүй муудалцсан. Тэр өдөр аймар өдөр байсан. Тогоо шиг том гэдэстэй байхад хайр найргүй зодсон. Том охин руу хутга барьж дайрсан. Намайг хэрүүлгүй байлгаж чадахгүй бол амьдралыг чинь там болгоод өгье гээд охин руугаа дайрсан.

Яг тэр мөчид би хамаг цусандаа хутгалдсан, 2 охин маань айгаад булан уйлаад суучихсан аймшигтай дүр зураг би болиулж чадсан (анх удаа хүүхдүүд рүүгээ тэгж дайрсан) явуулчаад би өөрийгөө толинд хараад чи хэзээ ийм болчихсон  юм бэ, ямар өрөвдөлтэй юм бэ чи гэж зөндөө уйлсан. Тэр хүн эргэж нийлье гэж ирээгүй зүгээр л очих газаргүй ирснийх байна лээ.

Дахиад охинтой болсоон. 3 охин миний хайрууд, бага охиноо хараад хайр сэргэнэ гэж найдсан. Ирж ганц удаа хүүхдээ хараач гэж дуудсан. Нэг сар ирэн очин хүүхдүүдтэйгээ тоглоод л жаргалтай байлаа. Наадмаар хамаатнуудтайгаа хөдөө явлаа, нялх хүүхэдтэй юм чинь гэртээ байж бай гэсэн. Явсаныхаа маргааш зүв зүгээр юу хийж байна миний хайрууд охидууд унтсан уу гээд л зүв зүгээр ярьж байсан.

Тэгтэл маргааш нь би залгахад таслаад байсан, жоохон байж байгаад өөрийх нь утсаар эмэгтэй хүн залгаж намайг баахан
доромжилсон. Одоо охидууд маань аавыгаа асуугаад 3 хүүхэдтэй би ядраад хаяа мөрийг минь бариад өгөх нөхөртэй болоосой ч гэж бодох юм. Бага охин маань 7сартай аав нь бүр таг, надаа үнэхээр тэнхэл алга. Гэртээ хүүхдээ харж суудаг хүмүүс мэдэж байгаа байхаа. Хэзээ ч зүгээр хараал суугаад байдаггүй гэж 6 жил гэртээ суулаа. Том охин 5 нас хүрч байна Би өөрийгөө үнэхээр гандаж байгаагаа анзаарч байна би одоо хэнд хэрэгтэй юм болоо.