Сайн байцгаана уу. Энэ сайтын байнгын уншигч 28-тай ганц бие залуу байна. Ажлын онцлог, хувь хүний зан төлөв гэх мэт зүйлээс шалтгаалаад гарч ороод ууж идээд байдаггүй.

Хүн амьтантай ч танилцаж чадахгүй өдий хүртэл ганц бие яваа л даа. Сексийн харилцаанд 1 сар, заримдаа 3-4 сар ч орохгүй байх тохиолдол байдаг.

Тэгээд сүүлийн үед маш ихээр мэдрэх боллоо. Асуудал юу гэхээр би хэт хурдан тавьчихаад байх юм. Заримдаа 2, 3-хан минут. Хичээгээд хичээгээд 10 минут л болдог.

  1. Энэ сулрал мөн үү? Хэрвээ мөн бол заавал эмнэлэгт очилгүй гэрийн нөхцөлд дасгал нтр хийгээд, хоол хүнсээрээ эмчлэх боломж бий юу?
  2. Бүсгүй таны нөхөр хайр халамжтай, ухаалаг сайн эр хүн байсан ч сексдээ муу хангаж чадахгүй бол та нар нөхрөө араар тавих уу?
  3. Залуучууд яг хэдэн минут хурьцал үйлддэг вэ? Ийм асуудалтай байгаад дээрдсэн хүн байна уу, туршлагаасаа хуваалцаач…

За тэгээд залуучууд нь хэдэн цаг болдог, тавьдаггүй энэ тэр гэж бүлт үстэлгүй үнэнээсээ ярилцая. Бүсгүйчүүд ч бас санал бодлоо хуваалцаарай. Баярлалаа…