Би одоо 37-той ажил орлоготой жирийн нэг эмэгтэй, гэр бүлгүй. 3 жил нэг залуутай үeрхэж байна. надаас 4 дүү, нэг нутгийнх л даа.

Гол асуудал нь ажил хийдэггүй, тогтвортой нэг юм барьж авч чаддаггүй. Тэгээд аав ээжтэйгээ амьдардаг, бүх олсон юмаа аав ээждээ өгөөд нөгөө хоёр нь ч хүүгээ харж амьдардаг. Мэдээж аав ээжээ ачлах нь зөв ч тусдаа гарах, амьдрах тал дээр бүр анхаарал хандуулахгүй. Манай аав ээж болохоор өдий болчихоод эхнэрээ авах бодолгүй хүнд хүүхнээ өгөхгүй, хичнээн жил болоход булан олоод суучихгүй гээд сал гэх юм. Уг нь хүн нь гайгүй ч халамж энтэр бол байхгүй ээ, би бодохдоо цуг амьдрахгүй байгаад байхаар тэгж байгаа байх гэж боддог. Тэгсэн хэрнээ хүн бүхэнд манай эхнэр гээд зарлаад явна, тусдаа гарая гэхээр за л гэнэ. Ингэж явсаар дөрөв дэх жилээ үзэж байна.

Хадмынх хэцүү, аав нь архи ууна, айлын хашаанд 4 ханатай гэрт амьдардаг. Ажил хийхгүй, хийсэн ч түр зуурын л юм хийнэ. Машин аваад л явна, эвдчихнэ. Тэгээд засах талаар бодох ч үгүй юм. Би одоо хараад л хүлээх үү эсвэл салах уу гээд бүр толгой эргэчихээд байна оо. Бас болоогүй хартай, яамаар ч юм, толгой эргэх юм. Зөвхөн энэ хүнийг хараад байхаар амьдрал минь цагаар тоологдож байгаа юм шиг урсаад л байх юм. Хүүхэд хүсээд болох ч үгүй юм яах ёстой вэ.