Би 40-настай жирийн нэг эмэгтэй. Гадаадад сурдаг хайртай залуугаа маш олон жил хүлээсэн, messenger-р л харьцдаг байлаа. Төгсөөд тэндээ ажиллаад, намайг 34 нас хүрдэг жил тэр маань эхнэртэй болоод энд ирсэн дээ.

Би их хуучинсаг үзэлтэй болохоор түүндээ л гэж биеэ хадгалсан гэх үү. Нэг үгээр хэлвэл одоо болтол онгон хэвээрээ. Үүнийг зөвхөн дотны найз бүсгүйчүүд маань л мэднэ. 

Мэдээж янз бүрийн залуучууд өдөх хоргоох, найзалж үерхэхийг санал болгодог байсан ч би тэвчиж, хайртай хүнээ хүлээсээр. Би хүлээж байгаагаа хэлдэг байсан ч дотроо итгэдэггүй байсан биз. Гэтэл саяхнаас онгон гэдгээ бусдад хэлтэл бөөн доромжлол тохуурхал, худалч оёулчихсан биз. Онгон гэдэг нь үнэн бол эр тоохгүй, эрлэг тоохгүй, бузар авгай гэх мэтээр хэл амаар доромжлуулах боллоо.

Хэрэв би одоо хэн нэгэн эр хүнтэй харилцдаг болоод түүнд онгон гэдгээ хэлвэл, цочирдож доромжлох вий гэдгээс гэнэт айчихлаа. Та нар энэ тал дээр ямар бодолтой байна? Хэлэхгүй гэхээр намайг урьд нь эр хүнтэй байсан байх гэж хүлээж авбал яана гэж бас эргэлздэг…