Бүгдэд нь өдрийн мэнд ! Би 25н настай, нөхөртэй 3н сартай жирэмсэн . Дээд боловсролтой сургуулиа төгсөөд 2 жил болж байна. Одоохондоо ажилгүй гэртээ байгаа.

Нөхрийн аав ээж хөдөө байдаг болохоор ихэнхдээ тэндээ байдаг,  7хоногт ирж 2 хоновол их юм, хуримаа хийгээд удаагүй хэдхэн сар л болж байна. Гэр бүлийн дундах дулаан харилцаа хайр халамж гээд юу ч байхгүй. Энэ тухай хэлэхээр тоодоггүй өөдөөс уурладаг. Чамаас л бүх юм шалтгаалах ёстой гэсэн байдлаар ханддаг. Хааяа архи уудаг, уух болгондоо элдвээр харааж доромжилдог. Би өөрөө айлын ганц хүүхэд, аав ээж бага байхад салаад аавынхаа дүүгийнд өссөн. Надад ярилцах эгч дүү ээж гээд аль нь ч байхгүй. Бага байхын л их өөртөө итгэлгүй ганцаардмал хүүхэд байсан бас хайр халамж гэдгийг мэдрэлгүй өссөн дөө. Сүүлийн үед их сэтгэл санаагаар унаж ганцаарддаг боллоо. Төрөх хүртлээ ажил хийе гэхээр хөдөө орон нутаг болохоор ажлын байр олдох нь муу.

Хүн ялангуяа эмэгтэй хүн өөртөө хайртай, сайн л хүнтэй суух хэрэгтэй юм байна гэдгийг яс махандаа тултал ойлгочихоод сууж байна. Энэ бүхнийг хаяад хаашаа ч хамаагүй яваад өгмөөр санагдах юм. Энэ их ганцаардал сэтгэл гутралыг яаж давах ёстойгоо мэдэхгүй энд захидал бичиж сууна.