Дөрвөн есөд яах вэ?
Дөнөн үхрийн эвэр хуга хөлдөнө гэдэг. Тэгвэл гадаа хүйтний эрч чангарч буй энэ өдрүүдэд иргэд нийтийн тээврээ хүлээсээр л зутарч байна. Нийтийн тээврээр өглөө, оройдоо зорчих гэж "гамбир" болдог гэдгийг хотын дарга та мэдэх үү.

Иргэд нийтийн тээврийн маршрутыг сольсон цагаас хойш "чихэлдэж" явах болсон. Автобусны буудал дүүрэн хүмүүс даарсан, хөрсөн улс. Буудал дээр олон автобус ирж зогсох хэдий ч төв замаараа үйлчилдэг чиглэлд ихэнхи нь суудаг юм. Автобус зайтай болно гэж санасны гарз болоод олон сар болж байгаа. Зөрөх багахан зайтай байвал "аз".

Чихэлдэж суусан хойно оо гар утас болоод цүнхээ байн байн хямгадаж ойр хавийн хүмүүс рүүгээ хялам хийн харж хулгайч байх вий гэж сэрдэнэ.

Их хүйтнээс болж зарим автобуснууд асахгүй байгаа гэнэ. Үүнээсээ болж цөөхөн нийтийн тээвэр үйлчилгээнд гарч өдөр нэмэгдэж явдаг аж. Нийтийн тээврээ хүлээж зогсох иргэд даарахгүй нь тулд хэдэн буудал алхдаг байсан бол өдгөө тэгж чадахгүй автобусаа хүлээсээр л зогсоно. Ер нь энэ маршрутыг хуучин хэвэнд нь оруулчихвал дээргүй юу Э.Бат-Үүл дарга аа.

Тухайлбайл, "Офицер-Таван шар" гэсэн чиглэлийн автобус богино биш урт эргэлттэй байна. Тэгэхээр түгжрэл юм уу ямар нэгэн шалтгааны улмаас хоорондох явах цаг нь уртаслаа гэж бодоход хүлээж хүлээж дамжин суухад нөгөө суулт үнэгүй чинь амьдрал дээрээ хэрэгжихгүй болоод байгаа юм. Дамжин сууя гээд өөрийнхөө очих газар луу дөхөж суухад нөгөө автобус нь ирэхгүй хүлээсээр байдал 30 минут нь өнгөрчихдөг аж. Энэ зовлонг захын хороолол руу зорчдог иргэд ихээхэн амсдаг.