Өнөөдөр олон нийтийн сүлжээний сайтаар энэхүү бичлэг ихээр тарлаа. Уг нь үндсэрхэг үзэлтэй хөдөлгөөнийнхний хийсэн бичлэг байна. Тэдний санаа нь зөв боловч хийсэн бичлэгээрээ харин олон нийтийн дургүйцлийг багагүй хүргээд авчээ.

Хууль журмын дагуу манай улсад үйлчилгээ явуулж буй вьетнам авто засварын газрууд гадаа хаяг самбар дээр үнийн саналаа гарган крилл үсгээр хаяг байршилаа бичихийг заасан журам гарсан. Харин гадны зарим компани байгууллага энэ журмыг биелүүлэхгүй л байгаа. Энэтэй тэмцэхээр бүлгэмийн залуус өөрсдийн ажиллагааг явуулсан байна. Үнэн хэрэгтээ тэдний бичлэг арай л хатуудсан бололтой. Олон нийтээс багагүй бухимдалтай тулгарчээ.

Монгол хүн болгон эх орны хөгжил дэвшил болоод цаашдын ирээдүйн төлөө тэмцэх нь зүйн хэрэг. Гадныхантай тэмцдэг үндсэрхэг үзэлтэй олон бүлгэм ч байдаг. Гэхдээ үндсэрхэг гээд өрөвдөлтэй хэдэн хүч дорой нэгэн руу дайраад хэрэг байна уу. Санаа зөв байвч  үйлдэл арай буруу л байх шиг. Шоргоолж  шиг олон хүн амтай хятад зэрэг улсын хүмүүсийг яс махаар бус үйл хөдлөл, хөгжил дэвшилээрээ дарвал ямар вээ залуус аа.

Бид тэнгэр заяат монголчууд гэж ярих дуртай. Тиймээс оюун ухаанаа хөгжүүлэн гадныхыг өөрсдийн араас дагуулахын тулд арай өөрөөр байлдан дагуулвал ямар вэ. Мэдээж хэрэг болохгүй бүтэхгүй зүйл байгаа ч юуны түрүүнд хүч хэрэглэлгүй асуудлыг бодитоор тунгаан шийдмээр мэт санагдаж байна.

Үнэхээр л өөрсдийн байр сууриа илэрхийлж буй бүлгэмийн залуус маань хүчгүй энэ хэдийг зодсоны оронд ядаж л үйлчилгээний багаж хэрэгсэлд нь хариуцлага авсан бол тэдний ухамсарт арай өөрөөр тусч, дахин ийм дутагдал гаргахгүйн тулд алдаа дутагдалаа засах биз. Энэ бол зүгээр миний өөрийн бодол шүү. Аливаа зүйлд асуудлыг шийдэхдээ юуны түрүүнд ухаалаг хандах хэрэгтэй болов уу. Энэ бичвэрээ вьетнамчуудыг өмөөрсөндөө бус залуустаа уриалах үүднээс бичлэгийг үзээд төрсөн өөрийн санаа бодлоо сийрүүлсэн бөлгөө ....

С.Отгон