Тус улсын Чежү аралд  өнгөрсөн 4-ний өдөр аялал жуулчлалын чиглэлээр бусад  200 гаруй Монголчуудын хамт хүрэлцэн ирсэн боловч Чежү арлын Цагаачлалын албанд саатуулагдан үлдсэн 7 Монгол иргэд , тэдний ар гэрийнхэн , өнөөг хүртэл Монголын хэвлэл мэдээллийнхэнд өгч буй буруу ташаа, худал мэдүүлэгт Чежү арлын Цагаачлалын албанаас мэдээлэл хийжээ.

Эдгээр 7 иргэдийн 2 нь өмнө нь тус улсад хараар ажиллаж  амьдарч байсан , 3 нь өмнөх удаад  БНСУ- д зорчих виз авахаар хүсэлт тавьж байсан ч татгалзсан хариу авч байсан , харин үлдсэн 2 тус улсад хууль бусаар ажиллаж амьдрах магадлал ихтэй тул Чежү арлын Цагаачлалын алба тэднийг эх орондоо нэвтрүүлэхээс татгалзаж ,  улмаар  бусад олон  улсын иргэдийн адил Цагаачлалын албаны түр байрлах  байранд аваачсан байна.

Цагаачлалын албаны түр байрлах  байр нь эмэгтэй , эрэгтэйгээрээ тус тусдаа байрладаг 66 m² хэмжээтэй томоохон 2  өрөө бөгөөд тэдэнд албан  ёсоор  өдрийн 3 хоол өгдөг төдийгүй олон улсын стандартын дагуу хүний эрхийг дээдлэн агааржуулагчтай өрөөнд ,  гар утсаа  чөлөөтэй хэрэглэн харгалзагчидтай харьцах нээлттэй  боломж  , өөрсдийнхөө мөнгөөр тэнд байх дэлгүүрээр үйлчлүүлэн   , цэвэрхэн өрөөтэй  байлгадаг  ба эдгээр 7 Монгол иргэдийг бусдын адил дээрх өрөөнүүдэд байлгасан байна . Гэвч  Монгол улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд энэ талаар Чежү хотын Цагаачлалын албанаас албан ёсоор үнэн зөв мэдээлэл аваагүй байхдаа зөвхөн эдгээр 7 иргэд болон тэдний ар гэрийнхний  өгсөн  мэдүүлэг дээр үндэслэн худлаа мэдээлэл ихээхэн цацаж байгаа тухай тус албанаас мэдээлээд ,  эдгээр Монгол иргэдийн тухай Монголын нэгэн сайт ,  Солонгосчууд  7 Монгол иргэдийг идэх хоолгүйгээр , хүн амьдрахын аргагүй бүгжим өрөөнд хорьж байна хэмээн мэдээллийг цацаад байсныг нэр цохон буруушааж , энэ мэдээллийг цацсан Монгол сайтын тухай Монгол улсаас БНСУ-д суух Элчин сайдын яаманд мэдээлсэн байна.

Чежү аралд нэвтэрч чадаагүй 7 Монгол иргэдийг өнөөдөр 17.00 цагийн онгоцоор эх орондоо аж.