Нийтлэлч Д.Болдхуяг, зохиолч Б.Шүүдэрцэцэг нарын том охин Б.Амина Австралийн Мартини коллежийг компьютер дизайны мэргэжлээр дүүргэж, өдгөө Австралийн Сиднейн их сургуульд мэргэжил дээшлүүлэн тэндээ амьдарч байгаа аж. 

Ээж аавдаа хэлэлгүй сонирхлын дагуу найруулагч мэргэжил сонгосон түүний сонголт гэрийнхнийг нь багагүй цочирдуулсан гэдэг.“Анна Франкийн өдрийн тэмдэглэл”, Симон Де Бовуарын “Дайвар хүйстэн” номуудын орчуулгын багт 18 настайдаа ажиллаж байсан тэрээр Fashion blog-оор багагүй нэртэй болсон гэнэ. Үе үехэн эротик гэмээр зургаа фэйсбүүкдээ постлох түүнд дүр бүтээх санал ч олноор ирдэг гэнэ шүү.