Нэгнээ гэх сэтгэлгүй, итгэлгүй, хүндлэлгүй бол амьдрал там байдаг юм байна
2020/05/28
Сайн байцгаана уу.Өмнө нь захиа бичиж байсан юм.Товчхон дурдвал одоо би 29 настай.19 насандаа араас уйлан хайлан гүйж байсан үе тэнгийн залуутай сууж анхны гэсэн бүхнээ зориулж анхны хүүхдээ өлгийдөн авсан.
Хүү охин 2 минь 9, 6 настай.Би яриа хөөрөөтэй, сэргэлэн, хөөрхөн, онц сурдаг, юм юманд авьяастай охин байсан.Багш ээж аавтай, дундаж амьдралтай ч юугаарч дутаж үзээгүй хүний хайртай ганц охин.Нөхрийн минь тал ээж аав нь хувиараа бизнес хийдэг, маш хөдөлмөрч айл ч гэр бүлийн уур амьсгал тийм ч сайхан биш.Нөхөр минь намайг анх хүүхэдтэй болсны дараа хуурч байгаад баригдсан.Чамаас болсон, чи намайг ойлгодоггүй тэр хүн ойлгодог байсан учраас тэр хүнд дассан гэж хэлсэн.Би дөнгөж 21тэй жоохон охин байсан болохоор нээрээ л би хэтэрхий өөртөө итгэлтэй тоохгүй гомдоосоор байгаад, бас нөхөр минь юу ч үзэж амжилгүй жоохноороо аав болсон болохоор тийм зүйл хийж гэж өөрийгөө буруутган, арга эвийг нь олох гэж, сайн эхнэр байх гэж хичээсээр 8 жил болж.
Тэрнээс хойш бид 2-ын харилцаа нуран унасан.Танигдахгүй болтлоо надад дургүй хүн шиг аашилдаг, би үргэлж арга эвийг нь олох гэж хичээдэг тийм л болж хувирсан. Манай хүн их дуугай дотогшоо, авах сайн чанар ихтэй, ажилд сайн, арчаатай, гэр амьтай.Гэвч надтай ярилцдаггүй, халамж энэ тэр яриад ч хэрэггүй ээ.Ер нь гэр бүлдээ цаг зарцуулдаггүй, болзож, бэлэг сэлт авч үзээгүй ээ.Намайг ажил хийлгэх дургүй, чамайг цалингаар дутаагаагүй гэдэг, найз нөхөдтэй минь огт уулзуулдаггүй, улаан хэрүүл болдог. Дандаа нууцаар, эсвэл байхгүй үед нь л хаяа хальт уулздаг, тэрнээс болоод би амьдралын төлөө зүтгэж байхад чи зугаа цэнгэл хөөдөг муу нэртэй.Бусад бүх хүн намайг чадахгүй юмгүй, мэдрэмжтэй, хөөрхөн сайхныг минь гайхаж байхад ганцхан тэр хүн л Чи юугаа чаддаг юм гэж байнга доош нь хийгээстэй, бүдэрч унасан ч өөлж гоочлоостой,гудамжинд танихгүй хүнтэй муудвал миний биш тэр хүний л талд орохоор тийм хатуу сэтгэлтэй.Өөртөө цаг зарцуулах гэхээр чи ямар гавъяа байгуулсан гэж фитнессд явдаг юм, англи хэлээ сайжруулж яах гээд байгаа юм гэж байнга уурлана.Үнэндээ аз жаргалгүй байна.
Сүүлдээ гар хүрдэг болсон.Саяхан би ажилд орсон. Надад ганц тусалдаг ажлын эгчийн төрсөн өдөр болоод хамт хоол идье гэсэн.Уулзаад цаг ч болоогүй байхад хурдал гээд уурлаад байхаар нь, би энэ олон жил хамт олон найз нөхөдгүй байсан, ер нь яагаад ингээд байдаг юм гээд жаахан зөрүүдэлсэн, байгаа газар ирээд намайг авч яваад машин дотроо үхтлээ зодуулсан.Нүүр ам танигдахын аргагүй болсон.Энэ бараг 4,5 дахь тохиолдол.Гаднаас нь харахад ажилсаг томоотой залуу, үнэндээ яг араатан шиг байсан.Би үхэхнээ л гэж бодсон.Утас шөрмөс бүх юмыг маань хураагаад гаднаас цоожлоод явсан/ хүүхдүүд өвөө эмээ дээрээ байсан/.Өмнө нь 3,4 удаа гар хүрч байсан ч саяных үнэхээр аймар байсан.
Би гарах сиймхий гаргаж байгаад цагдаад бүртгүүлсэн, эмчийн магадлагаа хийлгэж авсан ч шууд баривчлана гээд байхаар нь ажил ихтэй байхад нь гээд өрөвдөөд мэдүүлгээ буцаасан.Идэж уух өмсөх зүүхээр дутаагүй ч сэтгэлийн амар амгалан, аз жаргалыг мэдрэхгүйгээр хайран 10 жилээ алдаж.Өмнө нь гар хүрэхдээ ер нь л чамаас болсон, чи ингээгүй бол, тэгээгүй бол гэж итгүүлдэг, хийгээгүй зүйлд гэмшүүлдэг.
Одоо үнэхээр шантарч байна.Сална хүүхдүүдээ хууль шүүхээр шийдэе гэхээр чам шиг юм хууль ярихгүй хүүхдүүдтэй чинь уулзуулахгүй гэдэг. Нэгнээ гэх сэтгэлгүй, итгэлгүй, хүндлэл ч байхгүй энэ амьдрал там байдаг юм байна. Хүн харахад дутагдаж гачигдах юмгүй, томоотой ажилсаг нөхөртэй, хөөрхөн сайхан хүүхэн, атаархмаар амьдрал, яг үнэндээ өдөр өдрөөр үхэж байна.Надад урам зориг хайрлаач.
зочин · 2020/06/02
Өөрийгөө 1 сар ч юм уу тусгаар л .... хайртай л юм бол уучлал гуйна
Зочин · 2020/06/02
Арай л хэтэрхий даварсан байна. Хүний эрх чөлөөг хааж боогдуулан байж яаж амьдрах вэ. Тийм ч юм байхгүй. МИний дүү өргөдлөө өгөөд шүүхээр асуудлаа шийдүүл. Ийм хүн хэзээ ч засрахгүй. Чи ингэж сэтгэл санаагаар унасаар байгаад нэг л өдөр амьдрах сонирхолгүй болно. Хүн ганц л амьдрана шүү дээ.
зочин · 2020/06/02
эцэг эхдээ хэлээч, эцэг эх байхгүй бол өөрөө бие дааж асуудлаа шийд. Цагдаад бичиж өг, салах хэрэгтэй. наад хүн чинь засрахгүй
hhh · 2020/05/30
Цагдаад өгөөд баривчлуул. Сүүлийн зоддог асуудал чинь гэмт хэрэг байна даа. Одоо цагт эхнэрээ зоддог асуудал хуучирч байгаа ш дээ. Үнэхээр зодоод байгаа бол шууд цагдаад өг ажил энэ тэр ямар хамаатай юм. Чи өөрийнхөө амь насаа тэр ажлаар нь солих гээд байгаа юм уу? Нэг өдөр чи сураггүй алга болно. Чамайг зодохдоо уураа барьж чадахгүй нөхөр чинь хэтрүүлээд чи үхнэ. Тэгээд газар булаад л чамайг гэрээс гараад хэд хоног байна алга боллоо л гэнэ дээ. Тийм хэрэг олон байдаг. Ядаж нэг удаа баривчлуулчихад дараа нь гар хүрэхээ айдаг болчихдог юм байна лээ шүү. Чамд өөрөө өөрт чинь буюу гарт чинь өөрийн чинь хувь заяа байна. амжилт.
bat · 2020/05/29
Хүн ханилсан ханиа зовоохгүй л амдрахсан тэр чинь таныг амьсгал хураахад энэ минь ам нь цангаа болуу гэж бүлээн сүү аманд чинь дусаах хүн ганцхан хүний хань
Зочин · 2020/05/28
Зочин · 2020/05/28
arai hargis uu, setgetsiin asuudaltai um bna
Zochin · 2020/05/28
Alj medne shuu dotroo yridag munhag ers. Huu ohintoi ailiin husel buhen bieldeg gj ug baidagsan.neg tom teserch salj esvel buh zuiliig yrij oilguulj uzeh heregtei.aav ni tiim huu ni tiim orchind osson bol nemergui huitrn l bn.amidral emegtei hun hair halamjind bolhoos ed horongo baraa tavaar bgad yah bile.setegliin amar amgalan chuhal geed uil ni irvel sain talin bodood zuuraldaad l amidrah yum .tiim humuus salj chadahgui taldaa baidag shu .chamaas dor nohortri huuuhen zondoo .chi oorool buhniig shiideh heregtei.er ni amidral ail ger bul gdg urgelj dardan zamtai baij husel buhend niitssen baidgui yumshigee saini hajuugaar saar baisaar l shu.uunig busgui hun hatsn uhaanaar shiidej amidrahaas oor zam ugui shu.bolno gj bodvol bolgoh buteh ssihan buhnig demjid ogt boloshgui bol ta 2 oorsdool buhniig yrij bolih ni zov.hondlonhii humuus ta2ig ta 2oos iluu tanij oilgohgui shu de
Зочин · 2020/05/28
Минин дуу Сал тэр хунээсээ, Тийм хун хэзээч засрахгуйдээ, Минин охин амьдралаа бод
Sal · 2020/05/28
Saldoo uur yahv