Амралтын өдрүүд буюу 10-16-ны хооронд зам тээврийн ослын улмаас 15 иргэн нас барсан харамсалтай тоо байна. Үүнээс нийслэлд 2, орон нутагт 13, хүүхэд 1, том хүн 14, эрэгтэй 12, эмэгтэй 3, жолооч 6, хамт явсан зорчигч 6, явган зорчигч 2 байна.

Осолд өртсөн 15 тээврийн хэрэгслийн 33,0 хувь нь Приус маркийн тээврийн хэрэгсэл байна. Мөн нийслэл хотод хүүхдийн амь нас эрсдээгүй сайн мэдээтэй, Баянөлгий аймагт 07.12-нд Ланд-80 тээврийн хэрэгслээр ухрах хөдөлгөөн хийхдээ 7/эр Х.И-г дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарсан шалгагдаж байна.

Нийслэлээс орон нутагт аялал зугаалгаар явсан олон мянган иргэдийн нийслэл рүү буцах хөдөлгөөн энэ амралтын өдрүүдэд үргэлжлэх тул зам тээврийн ослоос сэргийлэх, хурдаа тохируулж, замын хөдөлгөөний дүрмээ ягштал баримталж явахыг иргэддээ сэрэмжлүүлэг болгон хүргэж байна