Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 329 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ. Шинээр батлагдсан тохиолдлын 

  • 247 нь нийслэлд
  • 82 нь орон нутагт бүртгэгдсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Харамсалтай нь архаг хууч өвчин болон КОВИД-19-ийн хавсарсан шалтгаанаар 41-80 насны таван хүн нас баржээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Эмчлүүлж буй иргэдийг биеийн байдлаар нь ангилбал

  • хөнгөн 2,513
  • хүндэвтэр 3,043
  • хүнд 796
  • нэн хүнд 129 хүн байна.

Мөн хэвтэн эмчлүүлэгчдийн 235  нь жирэмсэн эх, 1,292 нь хүүхдүүд байгаа юм.