Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө Хангай, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар, өдөртөө Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 20-25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 5-10 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 4-9 градус дулаан, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 22-24 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.