Технологиор бэлэг барь | PC mall

Та анхны гар утсаа хамгийн анх хэзээ авч байсан бэ? Таны анхны гар утсыг хэн авч өгч байсан бэ?

Бидний ихэнхийнх нь хувьд анхны гар утас гэдэг хамгийн нандин, өдөржин оролдсон ч уйдаж саламгүй, өвөртлөөд унтдаг тийм л утга учиртай зүйл байлаа. Хамгийн анхны гар утас ааваас, ээжээс, ах, эгчээс өвлөгдөж ирсэн эсвэл эцэг эх минь хэдэн сарын цалингаа хураан байж авч өгсөн нандин зүйл билээ.

Одоо бид гар утасгүйгээр амьдарч чадах уу? Үгүй л болов уу даа. Гар утас бидний өдөр тутмын харилцааг зохицуулж, ажлыг түргэн шуурхай явуулахад тусалж, бүтээлч сэтгэхүйг бодит болгож бүхий л үйл явцад оролцогч билээ. Яг л хоол хүнс, хувцас, орон сууц шиг өдгөө гар утас нь хэдийнээ бидний анхдагч хэрэгцээ болжээ.

Өдөржин биеэсээ салгадаггүй, таны бүхий л ажил, амьдралыг зохицуулагч гар утсаа тэгвэл хамгийн ухаалаг, өндөр гүйцэтгэлтэй, чанартайг сонгох нь чухал юм. Мөн цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах нь ч бас чухал. Тиймдээ ч та өөрийн барьж буй гар утсандаа өндөр анхаарал хандуулж хамгийн сүүлийн загварыг авахыг хүсдэг биз дээ? Түүнийгээ ч авдаг. Дараагийн загвар гарахыг тэсэн ядан хүлээдэг шүү дээ.

Харин яагаад хайртай аав ээждээ та ухаалаг, хэрэгцээтэй бэлэг бэлэглэж болохгүй гэж? Таныг анх гар утастай учруулсан аав ээжийн тань утас одоо хэр хугацааг илээсэн бол? Утсаар ярьж байхдаа хэр их гацаж, халдаг бол оо? Бүтэн өдөржин цэнэгээ барьдаг болов уу? Та асуугаад нэг үзээрэй. Хэрэв тийм бол, одоо таны тэдэнд хамгийн хэрэгцээтэй технологиор бэлэг барих цаг нь иржээ. Та тэднийхээ хажууд нь байнга хамт байж чадахгүй учир алсаас холбогдох төхөөрөмж сайн байх нь чухал шүү дээ.

Эцэг эхдээ ч гэлтгүй энхрий үрсдээ ч бэлэглэж болох ухаалаг бэлэг биш гэж үү? Онлайн хичээл, сургалт, тоглоом тоглох, видео үзэхэд нь зориулсан ухаалаг бэлгийг хайртай охин, хүүгээ урамшуулж бэлэглээрэй. Таны аав ээж таныг технологитой танилцуулсан шиг та өөрийн үрсдээ ч мөн анхных нь утсыг бэлэглээрэй.

Galaxy A73 болон Samsung брэндийн бүх гар утаснууд зөвхөн PC mall-н Монгол орон даяарх бүх салбаруудаар лизингийн урьдчилгаагүй худалдаалагдаж байна.

Дэлгүүртэй холбогдох: 7575-3535

Лизингтэй холбогдох: 7766-6699

Samsung брэндийн монгол дахь албан ёсны борлуулагч PC mall