Exceed Your Vision арга хэмжээ энэ сарын 4-ны өдөр ART of UB галлерейд амжилттай зохион байгуулагдлаа.

Тухайн эвентэд Epson брэндийн 5 төлөөлөгч монголд зочилсон гайхалтай эвент болон өндөрлөжээ. Эпсон брэндийн монгол дах цорын ганц албан ёсны борлуулагч болох PC mall компани энэхүү арга хэмжээг зохион байгуулсан байна.

Салбартаа тэргүүлэгч PC mall компани нь олон брэндийн монгол дах цорын ганц албан ёсны борлуулагч гэдгийг бид бүхэн сайн мэднэ.

Энэхүү арга хэмжээний онцлогтой байдлуудыг дурдвал Epson принтерээр хэвлэсэн Art Print-үүдээр уран зураг болон гэрэл зургуудыг хэвлэн үзэсгэлэн гаргасан байна. Энэхүү үзэсгэлэнгийн зургуудыг PC mall компани, монголын гэрэл зурагчдын анхдагчдын нэг  МУСГЗ  С.Цацралт, Gammа Photo agency нар хамтран гэрэл зураг, зураач нарын зураг, хальснаас буулгасан зураг гэх мэт олон гайхалтай зургуудыг зохиогчын эрхийн зөвшөөрөлтэйгээр хэвлэсэн байна. Epson брэндийн принтерээр, Epson-ны оригнал ink, оргинал цаасан дээр хэвлэсэн зураг өнгөө алддаггүй ба хэвлэсэн зургууддаа энгийн нөхцөлд 100 жилийн баталгаа, архивын 400 жилийн баталгаа өгдөг гэдгээрээ онцлогтойг тэмдэглэв.

Мөн дээрээс нь Epson брэндийн проекторын тусгал чанарыг танилцуулсан ба мөн олон шинэлэг шийдэл бүхий сүүлийн үеийн принтер сканнерууд танилцуулагдсан байна. Энэхүү арга хэмжээнд монголын олон томоохон байгууллагуудын төлөөлөл оролцсон ба архивын шийдлийг сканнераар шийдэх, бусад брэндүүдээс яагаад Epson брэндийн бүтээгдэхүүнийг сонгох шалтгаан зэрэг халуун яриа өрнөсөн юм.

 

 

Арга хэмжээний эрхэм хүндтэй хүмүүсээс:

Epson принтерийн хэрэглэгч олон гэрэл зургуудийг Epson цаас, зориулалтын ink хэвлэсэн монголын гэрэл зурагчдын анхдагчдын нэг  МУСГЗ  С.Цацралт өөрийн болон олон зураач, гэрэл зурагчдын бүтээлийг тайлбарлан оюуны эрхийн зөвшөөрөлтэйгээр ашигласан талаараа сонирхолтой яриа өрнүүлсэн байна.

Мөн энэхүү арга хэмжээнд олон хүндтэй зочид ирсэний нэг нь МУСГЗ шог зураач С.Цогтбаяр тухайн арга хэмжээг хөтөлсөн явдал байлаа.

Үйл ажиллагааны бас нэг гэнэтийн бэлэг нь харилцагч байгууллага, ирсэн зочдоос random-оор  Playstation 5 Digital edition бэлэглэсэн явдал байв.

 

Энэхүү эвентийн гол зорилго нь Epson брэнд таны хэвлэх, хувилах, art чиглэлийн бүхий л хэрэглээнд төгс тохирох, чанартай баталгаатай бараа бүтээгдэхүүнүүдийн мэдээллийг хүргэхийг зорьсон байна.

PC mall компани нь гэрэл зурагчид, зураачдын тулгамдаж буй асуудал болох “Printed Edition” зургийг хэвлэх Epson брэндийн принтерүүд, оригнал ink, оригнал цаасийг захиалгаар оруулж ирж байгаа ба та бүхэн захиалга өгөхөд нээлттэйг мэдээллээ. Удахгүй Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд байрлах Epson center-т өөрийн Art Print-ийн Showroom нээх гэж байгаа баяртай мэдээг мөн дуулгасан байна.

Epson брэндийн Монгол дахь цорын ганц албан ёсны борлуулагч PC mall

Худалдааны зөвлөхтэй холбогдох: 7575-3535, 9904-2027, 9595-6467, 9904-2026, 9964-9876, 8800-8768, 9903-5429.

Хэрэглээний лизингтэй холбогдох: 7766-6699, 9511-3113, 9511-6226.