Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн  аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, шөнөдөө Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар, өдөртөө  говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -17...-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -11...-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...-4 градус хүйтэн, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.