Иргэдийн нэг хэсэг нь насаараа шударгаар НДШ төлдөг. Нөгөө хэсэг нь хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэрт гардаг нь шударга ёсонд нийцэхгүй байна
4 цагийн өмнө
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлахыг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Тэтгэврийн тогтолцооны тэнцвэртэй байдал, жендэрийн асуудал байна. Манай улсын иргэдийн дундаж наслалт 72. Эрэгтэй эмэгтэй хүмүүс дунджаар 10 насны зөрүүтэй байдаг. Ингээд харахаар эмэгтэйчүүд 56, 57-той тэтгэвэрт гараад 20 жил орчим тэтгэвэр авч байна. Эрэгтэйчүүд 66, 67 насална гэхээр таван жил тэтгэвэр авна. Жендэрийн асуудал нь эрх тэгш байхыг илэрхийлдэг.
Олон улсад эрэгтэй эмэгтэй хүмүүс иймэрхүү ялгаатай байдаг жишиг бий юу. Үүнд мэдээлэл өгөөч" гэв.
Түүний асуултад Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "УИХ дээр удахгүй Нийгмийн даатгал болон тэтгэврийн бодлого, хууль эрх зүйн шинэчлэлээ хийхээр оруулж ирнэ. Тэтгэврийн шинэчлэл гэдэг нь үндсэн хоёр зүйлийг дагуулдаг. Нэгдүгээрт тогтолцооны шинэчлэл. Манайх одоогоор нэг давхаргат тэтгэврийн тогтолцоотой. Ажилласан жил, төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээсээ уялдуулж тэтгэврээ тогтоолгодог.
Бидний шинээр санал болгож буй тогтолцоогоор олон давхаргат тэтгэврийг нэвтрүүлэх юм. Суурь тэтгэвэр, одоогийн шимтгэлд суурилсан тэтгэвэр, хувийн тэтгэврийн тогтолцоог оруулж ирнэ. Одоогийн хуульд хагас хуримтлалын тогтолцооны элементийг оруулсан. Цаашдаа хагас хуримтлалын тогтолцоонд алхам алхмаар шилжихэд иргэдэд ирээдүйд үүсэх амьжиргааны баталгааг яаж хангах вэ гэдэг зүйл бий.
Нөгөө талдаа мэргэжлийн хэллэгээр параметрийн шинэчлэл гэж ярьдаг. Энэ нь хэдэн насанд тэтгэвэрт гарах, тэтгэвэр гарахад хэдэн жил хэрэгтэй, төлсөн нийгмийн даатгалын шимтгэл нь ямар хэмжээнээс тэтгэвэр тооцогдох ёстой вэ гэдэг тохируулгыг хийдэг.
Бид 2018 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэл төлж буй иргэдийн тэтгэврийн насыг жил бүр гурван сараар нэмж яваад байгаа. Гэтэл харамсалтай нь хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарч буй иргэдийн нас нэмэгдэхгүй яваад байна. Тэгэхээр иргэдийн нэг хэсэг насаараа шударгаар нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Нөгөө хэсэг нь шударга төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээс үүссэн тэтгэврийн сангаас хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарч байгаа нь ачаалал үүсгэж, шударга ёсонд нийцэхгүй байна.
Өнөөдрийн байдлаар хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу олон хүүхэдтэй гэдгээр тэтгэвэр гарч буй ээжийн тоо 110 мянгад хүрсэн. Тэтгэвэр тогтоолгож буй хүмүүсийн 47 хувь хөнгөлөлттэй нөхцөлөөр гарч байна.
Дэлхийн улс орнууд энэ асуудлыг зохицуулдаг. Дундаж наслалт, тэтгэвэрт гарснаас хойш хэдэн жил тэтгэвэр авч буй дээр нэлээд зохицуулалт хийдэг. Монгол Улсад үүсээд буй насжилт, тэтгэврийн сангийн ачааллыг шийдвэрлэх шаардлагатай" гэв.
Зочин · 50 минутын өмнө
DYYDLGN XALYYN SEXSYGEER80955877
Зочин · 4 цагийн өмнө
EZEMDUULEED SHAALGAAD SEKSDEED80955877
Зочин · 4 цагийн өмнө
URN SHINEGENE AMSAAD XUCHINDUULEED80955877TSAGAAR
Зочин · 4 цагийн өмнө
SEXSYGR AJIL XN ANUSDAAD BOOB XXOOD80955877