В продакшнаас төрөн гарсан дуучин Агиймаа уран бүтээлээс гадна шоу зугаан цэнгээнд дуртай гэдгээрээ шар хэвлэлийн гол бай болдог байсан.

Анх гарч ирэхдээ чадалтай хоолойгоор нэлээд үнэлэгдэн багагүй амжилт олсон. Түүнчлэн загвар өмсөгчөөс дутахааргүй бие хаатай учир Нүцгэнээр зургаа авахуулан шуугиан дэгдээж байлаа. Харин тэрээр ээж болж, төдийлөн үзэгдэхээ больсноос гадна уран бүтээлийн хувьд  ч ор сураггүй алга болжээ.

Тэрээр хөл хүнд болж энэ бүх хэл амнаас холдсон гэхэд болно. Түүний сонгосон эр хүн бол Никитон хамтлагийн дуучин Баачкагийн төрсөн дүү аж.

Тэрээр хөөрхөн хүүгийн ээж болсон бөгөөд урлагийн амьдралаасаа хэсэг хөндийрч гэр бүлийн амьдрал зохион хоёр эр хүнийг хайрлаж, халамжаар дутаахгүй сайн ээж, эхнэр болж байгаа тухай ойр тойрныхон нь ярьцгаах болжээ.