Үзэгдээгүй юм буюу Нийгмийн айдас
2013/05/21
Би кино үзэх дуртай. Тэр дундаа аймшигийн кинонд бүр ч илүү. Гэхдээ муу зүйлд дуртайдаа биш зүгээр л бидний амьдралд байдаггүй гэж итгэдэг учраас үздэг. Тэдгээр кинонд миний төсөөлж ч чадахгүй тийм хачин жигтэй явдлууд дүрслэгддэг нь сонирхлыг минь хөдөлгөдөг.
Хэн нэгнийг харгис хэрцгийгээр хөнөөсөн, тамлан зовоосон, эсвэл хэн нэгэн далдаас бидэнд нөлөөлж байгаагаар хийгдсэн байдаг. Гэтэл сүүлийн үед эдгээр зүйлсийг киноноос биш амьдралаас харж байх шиг. Фейсбүүк хуудсаа шалгах бүрт л таагүй мэдрэмж. Хөвсгөл аймагт хүн бурхан “төрүүлж” байгаа тухай дуулиан намжиж амжаагүй байтал хүүхдийг амбаарт хорьсон, бага насны охидыг хүчирхийлсэн, төрсөн эцэг нь хүүхдээ заадуурдсан гээд л аймшигт мэдээллүүд ар араасаа гарсаар л байна.
Хүүхэд гэрээсээ гараад эргэж ирээгүй, олоход тусалж шэйр хийж өгнө үү гэсэн хүсэлт өдөр бүр л шахам цахим ертөнцөд байдаг болж. Бид ч бүр сүүлдээ дөжирч “дахиад хүн алга болжээ, аймаар юм” гэхээс өөрөөр хариулт хэлэхээ ч байж.
Эдгээр мэдээллийн дор бичсэн сэтгэгдлүүд хэдэн мянгаараа. Бүгд л бурхан “төрүүлсэн” эмэгтэй, хүүхдээ заазуурдсан эцэг, хүчирхийлэгч эрэгтэйг муу муухайгаар баахан дуудаж, мэддэг бүх хараалаа хэлжээ. Өөр дорвитой ажил харагдсангүй.
Миний үзэж байсан кинонуудаас илүү аймшгийн зүйлс миний эргэн тойронд, та бидний ертөнцөд гарсаар л байна. Би киноноос биш амьдралаас айх болжээ. Кинон дээр ч төсөөлж гаргаж чадаагүй зүйлсийг амьдралаас харсаар л байна. Кинонд “үзэгдээгүй юм” амьдралд биелж байна. Аймшигтай юм.
Өглөө хамт цайгаа уугаад суусан элэг бүтэн гэр бүл орой ирэхдээ бүтэн цугларах болов уу?
Ер нь бид дайн байлдаантай хотод амьдарч байгаа мэт сэтгэгдэл төрөх болжээ. Зүгээр алхаж явтал дээрээс гэнэт юм унаад ирэх вий гэсэн айдас хүн бүрт л бий болсон. Эсвэл гэртээ сууж байтал гэнэт согтуу жолооч машинтайгаа дайраад орох вий .... Энэ бүх айдасыг хэн бий болгоод байна аа гэдэг асуулт миний дотор эргэлдэх болов. Миний бодлоор энэ бүх айдас бидний амьдарч буй нийгмээс л үүдэлтэй. Харин энэ нийгмийг хэн бий болгож байгаа билээ гэдгээ бас санах хэрэгтэй. Нийгмийг иргэд бидний оролцоогоор л өөрчилж чадна. Тиймээс эрүүл нийгэм, тохитой орчин бий болгохын тулд хүн бүр өөр өөрсдийн ухамрсараа л дээшлүүлэх нь зүйтэй болов уу. Мэдээж хэрэг нийгмийн байдалд төр засаг нөлөө үзүүлж байгаа ч аливаа муу зүйлийг бага дээр нь арилгах аваас тэр зүйл цааш тарж чадахгүй.
Тиймээс үзэгдээгүй, сонсогдоогүй, харагдаагүй муу муухай зүйлсийг үр хойчдоо үлдээхгүйн тулд бид юу хийх вэ гэдгээ тунгаан бодох үе бидний өмнө тулгарч байгааг ухааран сийрэх цаг болжээ монголчууд аа ...
Б.Хорлоо
Зочин · 2013/05/22
мэдээлэлийн сайтууд үзэхээр үргэлж ийм ****** ******хай сөрөг мэдээллүүд байх юмаа. Тэгээд би боддын. Яана даа энэ монгол улс маань. Хаа****** л яваад байна даа. Бидний үр хойчыг ямар ирээдүй хүлээж байгаа болдоо гээл. Ингэж бодохоос хэтрэхгүй шүү дээ. Нийгмийг иргэдийн оролцоотойгоор өөрчлөнө гэдгээ өчнөөн жил бүхий л сэтгүүлч нар сонин, сэтгүүл, радио телевиз гээд бүхий л зүйлээр маш олон удаа хэлж ярилаа шүү дээ. Тэгээд өөрчлөгдсөн зүйл байна уу? Түй ч байхгүй...
Зочин · 2013/05/22
Та өөрөө бас ярих төдийгөөс хэтрэхгүй байгаан бус уу. Яг юу хийх хэрэгтэй байгаа, бусад улс оронд гэмт хэрэг ******руулах талаар ямар арга хэмжээ авч байна ч гэх юм уу эрэн сурвалжилсан, хүмүүсийг тодорхой зүйл хйихйиг ури******** хэрэгтэй ш дээ. Манай сэтгүүлч нар хангалтгүй ажилладаг даа. Цаг үеийн байдлыг мэдээлэхээс хэтрэхгүй
d_gena · 2013/05/22
ta ch bas bichhees o yum hiij chadahguil baigaazdee. bi ch bas zugeer l hezee nadad tohioldoh bol geel huleegeel suuhaas o hiij chadah yum algadaa emegneltei yum
Зочин · 2013/05/22
heleed yu gehuu bur autobusnii deerees hurtel tumur zoogdson bsan hna ch uhej medheer bolj gertee,gudmand,autobusand hund amid yavah yamarch batalgaa algadaa
Зочин · 2013/05/22
Yun hachin humuusiig setgeleer unagah gej baigaam shig yum bichdiin. Urd umnu n gardag baisan ch bidend medeelliin heregsel tsahim erh chuluu odoogiinh shig bish baisan uchraas l medehgui ungurdug baisan, ternees ogt baihgui baij baigaad odoo l uuseed baigaam bish.
Заяа · 2013/05/22
Одоо social хөгжөөд хүмүүс их мэддэг болж байгаа болохоос биш хуучин ч гэсэн ийм л байсан шүүдээ. Сонингоор дүүрэн л байдаг байсын. Жижигхэн жижигхэн буланд нь хэрцгий хэрцгий хэрэг гарлаа гээд.
Зочин · 2013/05/22
tiim shuu uneheer aimshigtai garaad ywhaas ch hurtel aidag boloh yum daa bid ymar niigemd amidraad bna we
Зочин · 2013/05/22
Найрамдалд Шижирийн аманд 4га газар яaралтай хямд зарна. 50505505
Зочин · 2013/05/21
zuw zuw unen shu mongolchuudaa