Миний амьдралын сайнтай, муутай ээлжлэн тохиосон он жилүүд ээлжлэн хөвөрсөөр байна. Монголчуудын үзэн ядаад байдаг гадаад хүнтэй суусан эмэгтэй. Бид 2 ханилж суугаад 10 гаруй жил өнгөрч байна. Одоо 3 хүүхэдтэй миний хувьд бол 4дэх хүүхдээ төрүүлээд удаагүй байна. Би монгол цусаа үлдээх ёстой гэдэг бодлоор монгол залуугийн хүүхдийг гаргасан юм. Тэр залууд бид 2 санамсаргүй байдлаар хүлээн авалтан дээр танилцаж дараа нь учиртай болсон. Анхнаасаа надад монгол хүнээс хүүхэдтэй болох нууцхан мөрөөдөл байсан юм. Тэгээд л хүүхдээ олсон гэдгээ мэдээд шууд тэр залуугаас харилцаагаа тасалж нөхрөөсөө хүүхдээ нууж өөр газар тусдаа амрахаар яваад төрүүлээд эх орондоо ирсэн. Тэгээд одоо хүүхдээ өөр хүнээр харуулж асруулсаар томоо болж байна. Гэтэл нөгөө монгол залуу гэр бүлтэй байж миний амьдралаас яваад өгчихгүй гарч ирээд байх юм. Энэ залуугаас яаж салах уу? би ч нөхөртөө хэлнэ шүү ахиж ингэвэл гэсэн чинь тэгвэл чамайг ч нөхөрт чинь хэлнэ гээд байхым яах уу? Адилхан гэр бүлтэй байж ингэнэ гэж бодоогүй гэр бүлээ л гэх нь байх гэж бодсон чинь эрчүүд сонин ааштай улс юм аа. Ингээд зууралдаад байвал намайг нууцаар хүүхэд гаргасанг мэдчихэж магадгүй гэхээс айгаад байна.