Саяхан фэйсбуук хуудаснаа 11-11 УНГ улсын дугаартай Мерседес Бенз маркийн машины шуугиан ихээхэн газар авсан билээ.

 

Энэ машины эзэн нь хууль бус дугаартайгаас гадна жолооч нь 3 жолооны үнэмлэхтэй байсан гэх мэтээр мэдээлсэн. Харин өөр нэг шинэ мэдээгээр Бенз маркийн машины эзэн нь Номинталст хамтлагийн гишүүн Хангэрэл буюу Хаазаа байсан гэнэ.

 

Анх ижил дугаарын шуугиан фэйсбуукээр дамжуулан Замын цагдаагийн газрын хуудсанд 1111-УНГ дугаарын бенз, Ланд-570 маркийн автомашинуудыг шалгахыг хүссэн хүсэлт ирс нээр үүдэлтэй билээ.

Шалгалтын явцад харин дээрх машинуудын эзэд тодорч, Хаазааөөрийнх нь дугаарыг хурааж авсан Замын цагдаагийн газрын дэд хурандаа С.Энхтөрийг хууль бусаар хурааж авсан тул энэ хүнд арга хэмжээ авч өгнө үү хэмээн Хууль зүйн яаманд өргөдөл гаргаад байгаа талаар зарим нэг цахим сайтуудад мэдээлэл тараад байна.

Ямартаа ч энэ мэдээллийн үнэн эсэх талаар манайx тодруулга хийж, дахин мэдээлэх болно.

С.Отгон