З.Энхболд : 10 сайд нь алга Гацууртын төсөл уналаа! Хохь нь (Бичлэг)

 

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж эхэлсэн. Чуулганы хуралдааны үеэр гишүүд байр сууриа илэрхийлж, үгээ хэлсний дараагаар санал хураалт явууллаа. Санал хураалтаар 31.9 хувийн саналаар тогтоолын төслийг хэлэлцэхгүйгээр шийдвэрлэж, төсөл уналаа. Засгийн газраас оруулсан уг төслийг хэлэлцэх үеэр Засгийн газрын 10 гишүүн хуралдаандаа байхгүйг УИХ-ын дарга З.Энхболд хэллээ. Тэрбээр “Засгийн газар ирцээ бүрдүүлж, төслөө хамгаалж чадаагүй, хохь нь” хэмээн хатуухан хэлсэн юм.