Сүүлийн өдрүүдэд сайтуудаар тарж буй бас нэг мэдээлэл бол “Кивигийн Укагийн найз залуу дуучин Наагий” гэсэн мэдээлэл ихээр тарж байгаа.

Тиймээс энэ удаагийн “Mobile news”-ээр дуучин Наагий буюу “Hot Spot” хамтлагийн ахлагч Н.Наранбаатараас дээрх мэдээллийн тодруулга авсан юм.

Тэрээр энэ мэдээллийг эрс няцаан, Ука бид  2 уран бүтээлийн дотно найзууд. Миний хувьд хайртай бүсгүйтэй бөгөөд саяхан үрийн зулай үнэрлэн аав болоод удаагүй байна гэсэн хариулт өгөв. Ямартаа ч сайтуудаар тараад буй Ука заяаны ханиа олсон мэдээлэл ташаа л зүйл байна даа гэж дуучин залуу хариулт өгсөн юм.

Харин уран бүтээлийн хувьд нэлээн завгүй байгаа аж. Энэ сарын буюу 2 дугаар сарын 13, 14-нд   жааз дуучин Ц.Хулантай хамтран Улсын филармонийн танхимд жааз тоглолтын бэлтгэл ажилдаа орсон талаар мөн бидэнд дуулгасан билээ.

С.Отгон