Жавар тачигнасан жиндүүхэн өдрүүд үргэлжилсээр байна. Энэ өвөл өнгөрөгч жилүүдээс илүүтэй хүйтэн болох нь гарцаагүй болов. Энэ өвлийн цаг агаарын төлөв байдлаас харахад олон жилийн дунджаас илүү хүйтэн өвөл болж, мал аж ахуйн өвөлжилтөд хэт хүйтний нөлөөлөл их байх магадлалтай байгаа тул орон нутгийн түвшинд мал сүргийг хүйтнээс хамгаалах арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх шаадлагатай байгааг Шадар сайд анхааруулсан.

Гэмтлийн эмнэлгийн ачаалал эрс нэмэгджээ. Учир нь халтиргаа гулгааны улирал эхэлсэнтэй холбоотой. Энэ оны нэгдүгээр сарын дунд үе хүртэл нийт 75,238 иргэд гэмтлийн эмнэлгээр үйлчлүүлсэн бөгөөд үүнээс 313 нь зам, талбайн хальтиргаа гулгааны улмаас бэртжээ. Халтирч унан гэмтсэн иргэдийг хүйсээр нь ангилж үзвэл 148 эмэгтэй, 165 эрэгтэй байгаа юм. Харин насаар нь ялгавал дийлэнх нь 16-аас дээш насныхан байгаа юм.

Цас мөстэй, хальтиргаа ихтэй замаар явахдаа анхаарал болгоомжтой явах, мөстсөн хэсгийг тойрч гарах, аль болох хальтрахгүй гутлыг сонгож өмсөх хэрэгтэй. Халтирдаг ултай гутал өмссөнөөр унаж, гэмтэх тохиолдол их. Тиймээс гутлаа сонгохдоо анхаарах шаардлагатай байна хэмээн мэргэжлийн хүн анхааруулав.

Иргэд мэдлэггүйн улмаас хохирлоо гаргуулж авч чаддаггүй

Байгууллага, аж ахуйн нэгж үүдэндээ үйлчлүүлэгчдийг хальтирч унахаас сэргийлсэн тусгай наалтыг наах ёстойгоос гадна, ойр орчмын 50 метр доторхи талбайг цэвэрлэсэн байх ёстой. Гэвч иргэд хууль дүрмийн мэдлэггүйгээсээ болоод халтирч унасан ч, ямар байгууллагын ойролцоо бэртсэн гэдгээ огт анхаардаггүй орхидог учраас дээрх байгууллагууд хариуцлагаас мултардаг байна.

2009 онд НИТХ-аар "Хот тохижилт цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрд өх журам"-ыг баталжээ. Уг журам хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ч олонхи бай гууллага хэрэгжүүлдэггүй ажээ. Энэ нь иргэд эрүүл мэнддээ төдийлөн анхаардаггүйтэй ч холбоотой байж мэднэ. Учир нь иргэд өдөр бүр унах вий хэмээн бэмбэгнэн алхахдаа, унаж бэртэхдээ ч тухайн байгууллагад ханддаггүй. Зөөлөн эд, цаашлаад тархиа доргиож, хөл, гараа хугаллаа ч бушуухан л эмнэлэгт хандах тухай бодохоос ямар байгууллагын ойролцоо бэртэв гэдгээ баримтжуулдаггүй. 2009 онд батлагдсан Хог хаягдлын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 38.2-т гаднах орчныхоо халтиргаа гулгаатай талбайг цэвэрлээгүйн улмаас иргэд бэртэж гэмтвэл эмнэлэг, эмчилгээний зардлыг тухайн байгууллага хариуцна гэсэн заалт бий.

Үүнийг иргэд мэддэг байх нь чухал юм. Харамсалтай нь тэд үүнийг мэддэггүйгээс хариуцлага хүлээх байгууллага нь хэрэгж үүлдэггүй байж ч мэднэ. НИТХ-ын тэргүүлэгчид дээрх хэрэгж дэггүй журмыг өнгөрсөн сарын 17-нд дахин авч хэлэлцээд "Бай гуул лага аж ахуйн нэгжийн хүлээлгэх хариуцлага" хэмээх заалтад нэмэлт өөрчлөлт оруулжээ.

Өөрчлөлтөөр байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрийн баталгаажсан газар дээрх xoг, орчноо бохирдуулах, цасаа цэвэрлэхгүй, халтиргаа, гулгаа үүсгэсэн нөхцөлд тухайн байгуул лагын газар эзэмших эрхийг нь цуцлахаар болжээ. Мөн журмын нэмэгдэлд байгууллага, аж ахуйн нэгжүүд эзэмшил газраасаа гадна нийтийн эзэмшлийн зам талбайн 50 метр зайн хог, цасыг цэвэрлэж, тохижилтыг хариуцна гэсэн заалтыг оруулсан байна.Өөрөөр хэлбэл, эзэмшил газар, түүнээс гадна 50 метр зайд халтиргаа, гулгаа үүсч, иргэд бэртэж гэмтэх, автомашин мөргөлдөж осол гаргавал хариуцах ажээ. Ийм тохиолдолд гэмтсэн иргэний эмчилгээний зардал, олох байсан орлого зэрэг бүх нөхөн төлбөрийг тухайн байгууллага хариуцана.

Уг журмын хэрэгжилтэд дүүргүүдийн Мэргэжлийн хяналт, Үйлдвэр үйлчилгээний хэлтэс хамтран хяналт тавьдаг аж. Харин хэрэгж үүлээгүй байгууллага, аж ахуйн нэг жийг Мэргэжлийн хяналтын хэлт сийн байцаагч, хорооны Засаг дарга нар торгох эрхтэй юм байна. Торгохдоо байгууллагын удирдлагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4 дахин нэмэгдүүлж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлж хариуцлага тооцно гэж Хог хаягдлын тухай хуульд заажээ.