13-р хороорлолд орших Сандэй худалдааны төвд гал гарч байгаа талаар манай сайт бусдаас түрүүлж мэдээлсэн билээ. Тус худалдааны төвийн долоон давхараас гал гарсан бөгөөд гал дээвэр болон долоон давхарт гарсан бөгөөд газар авахаас нь өмнө унтраасан гэнэ. Тодруулбал гал 22 цагийн үед гарсан бөгөөд гал унтраах анги тус байгууламжид ажиллаж байсан харуулуудтай хамтран шуурхай ажиллаж унтраасан байна. Гал зөвхөн долоон дээврийн хэсэгт гарсан бөгөөд түрээслэгчдийн лангуун дээрх бараа огт шатаагүй ажээ. Галын шалтгааныг тус худалдааны төвийн долоон давхарт байрлах цайны газраас үүдэлтэй гэдгийг түрээслэгчид хэлж байна. Тус цайны газар нь гадна талдаа гаазын плиткатай бөгөөд тэндээс гал гарсан гэдгийг тус газарт ажиллаж байгаа шинжээчид хэлж байна. Хэрвээ уг галыг шуурхай унтраагаагүй бол тус худалдааны төв нь түрээслэгчид хохироод үлдэх байсан юм. Тодруулббал тус төвөөс түрээслэгчидтэй гэрээ байгуулахдаа “харгис” заалт ихийг оруулдаг байна. Тэдгээрээс хамгийн ноцтой нь гал, ус зэрэг давагдашгүй хүчин зүйл тохиолдвол түрээслэгч өөрөө хариуцлагаа үүрнэ, түрээслүүлэгч хохиролыг барагдуулахгүй хэмээн заасан байдаг ажээ. Одоогийн байдлаар Сандэй худалдааны төвийг БЗД-ийн цагдаа, Нийслэлийн цагдаагийн газар хамгаалалтад авч хүн дотогш нэвтрүүлэхгүй байна. Харин тус төвийн түрээслэгчид гадаа нь хэрхэхийг ажиглан зогсож байна. Харин шинжээчид галыг юуны улмаас гарсан болохыг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд цайны газрын ажилчдыг дотогш нэвтрүүлээд байна. Энэ талаар бид эргэн мэдээллэх болно.