amjilt

 

Энтертаймент, мэдээллийн нэгдсэн портал “Amjilt.com” сайт маань зургаан нас хүрэх гэж байна. 2007 оны 12 сарын 19-ны өдөр анхны мэдээгээ цацан уншигч таны мэлмийд хүргэж байсан билээ. Өдгөө манай “Amjilt.com” таны байнгын ханддаг үнэнч сайт болохын сацуу Монголын топ 10 сайтын нэг болоод байгаа. Дотоодын болон дэлхийн өнцөг булан бүрт өрнөж буй үйл явдлын хамгийн бодит мэдээллийг уншиж, ертөнцийн анирыг чимээлж, сонин хачныг  таны мэлмийд цаг алдалгүй хүргэхээр зорин ажиллаж буй манай хамт олонтой үргэлж хамт байсан уншигч олон болон харилцагч байгууллагууддаа  мөн зургаан жилийн ойн халуун мэндийг хүргэе.

Амжилтын төлөө ” Amjilt.com”-той хамтдаа….