​УИХ-ын гишүүн С.Баярцогт гишүүнийхээ бүрэн эрхээс чөлөөлөгдөх өргөдлөө өгч магадгүй гэсэн мэдээлэл Төрийн ордон хавиар гарчээ.

Ардчилсан намын бүлгийнхэнд ч ийм мэдээлэл байгаа бололтой юм. Хэрвээ энэ үнэн бол УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэнд дахин асуудал тулгарах бололтой. Учир нь С.Баярцогт гишүүн Р.Амаржаргал гишүүний нэгэн адил тойргоос сонгогдсон гишүүн. Хэрвээ тэрбээр гишүүнээсээ чөлөөлөгдвөл тойрогт нь дахин сонгууль явуулах хэрэгтэй болно. Тиймээс Ардчилсан намын бүлгийнхэн азаа үзэж, намынхаа нэг суудлыг зүгээр алдахыг хүсэхгүй нь тодорхой юм. Ямартай ч энэ мэдээлэл үнэн эсэх нь удахгүй тодорхой болох биз ээ.